04-р сарын 23-ны үдээс хойш Чинь Шыхуан хааны онгоны музейд хүрч сурвалжлагийн ажлаа үргэлжлүүллээ. Газар дээр нь цэрэг морины хөшөөг харсан манай багийн сэтгүүлчид сэтгэл догдолж зураг дарж эхлэв.
Чинь Шыхуан хааны онгоны музей нь Шааньси мужийн Ши-Ань хотын Линтун дүүрэгт байрладаг. Чинь Шыхуан хааны цэрэг морины хөшөөний музейгээр суурь болгож, Чинь Шыхуан хааны онгоны музейд түшиглэн баригдсан томоохон хэмжээний музей болно. Төрийн зөвлөлөөс үндэсний нэгдүгээр ээлжийн соёлын эд зүйлсийг хамгаалах нэгжээр тогтоож, ЮНЕСКО-гийн "Дэлхийн өвийн жагсаалт"-ын эхний ээлжийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
1974 онд хайн илрүүлсэн Чинь гүрний цэрэг морьдын хөшөөний олдвор нь "Дэлхийн найм дахь гайхамшиг", "ХХ зууны археологийн түүхэн дэх агуу нээлтүүдийн нэг", "Хятадын соёл иргэншлийн сүнслэг бэлгэ тэмдэг" хэмээн нэрлэгдсэн байдаг.
Нээн илрүүлсэн 40 гаруй жилийн турш, 270 гаруй гадаадын төр, засгийн тэргүүн, 100 сая гаруй зочдыг хүлээн авч, дэлхийн 40 гаруй улс орон, 170 гаруй хотод үзэсгэлэн гаргасан нь Хятадын эртний гайхамшигт соёл иргэншлийн алтан нэрийн хуудас, соёлын солилцооны найрсаг элч болсон юм. 2023 онд “Цэрэг морины хөшөөний дижитал боловсрол" төсөл нь Хятадын Гадаад хэлний товчооны гадаад сурталчилгааны шилдэг арван жишээний нэгээр үнэлэгдсэн.
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | Солонго Мэдээллийн Төв |
Сэтгэгдэл