ХҮН намаас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших 78 төлөөлөгчөө сонгосон талаар өнөөдөр /2024.05.20/ мэдээлэл хийлээ. ХҮН намын дарга Т.Доржханд "Монголын улс төрийн намууд, ялангуяа парламентад бүртгэлтэй намуудын хувьд шийдвэр гаргах онцгой өдөр өнөөдөр тохиож байна. ХҮН намын хувьд хурлаа амжилттай зохион байгуулж байна. Хурал хоёр үе шаттай болно. Нэг нь 78 нэр дэвшигчтэй тойргийн төлөөлөл, дараагийнх нь 48 нэр дэвшигчтэй жагсаалт гэсэн хэлбэрээр явна. Бид сая 78 нэр дэвшигчээ баталгаажууллаа. Энэ удаагийн сонгуулиар ХҮН намын зүгээс 126 салбар бүрийн мэргэжилтнүүд дэвшүүлэхээ зарласан.
ХҮН намын нэр дэвшигчдийн 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй, үлдсэн 30 хувь нь бакалаврын боловсролтой хүмүүс байх болно. Нийт нэр дэвшигчдийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь эрэгтэйчүүд байна. 126 гишүүний асуудал, 48 жагсаалтыг нэрсийг одоо үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Нэр дэшигчдийн 50 хувь нь баруунд өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс байгаа бөгөөд дундаж нас 43 байна" гэв.
Сэтгэгдэл