Хүүхдэд бэлэг сонгохдоо хугацаа, орц найрлагыг САЙТАР шалга!


Хүүхдэд бэлэг сонгохдоо хугацаа, орц найрлагыг САЙТАР шалга!

 

Хүүхдийн баярын үеэр бэлэгний чанартай холбоотой иргэдийн санал гомдол их гардаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгч болон үйлчилгээ эрхлэгчдэд хандан доорх зөвлөмжийг хүргүүлээд байна:


  • Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хуулиа дээдэлж, хэрэглэгчийг хохироохгүй байхад онцгой анхаарч худалдаанд гаргаж буй бэлэгний орцод түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй байх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан байх зэргийг мөрдөж ажиллах
  • Хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар хүүхдийн бэлэг худалдан борлуулах үйлдэл гаргахгүй байх, хүнсний бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа, үнийн хямдралын талаар хуульд нийцүүлэн хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллана уу
  • Хүүхдийн бэлэг сонгон авч буй хэрэглэгч та бүхэн бэлэгний орцод буй бүтээгдэхүүний хугацааг заавал шалгахын зэрэгцээ хөгц, мөөгөнцөр үүссэн, булингартсан, хонхойж товойсон эсэхийг шалгаарай
  • Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэр, хаяг, хадгалах, дуусах хугацаа, орц найрлага, гаж нөлөө зэрэг шаардлагатай мэдээллүүдтэй сайтар танилцсаны дараа сонголтоо хийнэ үү

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.