Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн дижитал хэрэглээ үргэлжлэн бий болж, хөдөөгийн хөгжилд "дижитал жигүүр" ургууллаа. Хятадын Кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн төв хорооны ажлын алба, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Улсын хөгжил, шинэчлэлийн хороо, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам зэрэг 11 байгууллага нэгж бүс нутгийн янз бүрийн нөхцөлд хөдөөгийн дижитал хөгжлийн зам, арга барилыг судлан, хөдөөг иж бүрэн сэргээн хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гүрний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлж байна.
"Ухаалаг" хөдөө аж ахуй
- Хараач, би гар утсан дээрээ мониторингийн өгөгдлийг харж байна. Усан дээрх агаарын даралт, температур, чийгшил зэрэг байгаль орчны мэдээлэл, усан доор ууссан хүчилтөрөгчийн хэмжээ, PH зэрэг үзүүлэлтүүд гардаг. Цэнгэг усны сам хорхойнууд хэрхэн амьдарч байгааг харахын тулд ажилчид цөөрмийн дэргэд очиж харах шаардлагагүй боллоо гэж Liming Agricultural Ecological Development" ХХК-ийн хариуцагч Жао Южы хэллээ.
Жао Южы цэнгэг усны сам хорхойг арав гаруй жилийн өмнөөс тэжээж эхэлсэн. Усан сан дахь ууссан хүчилтөрөгчийн хэрэгцээ өндөр байдаг. Өмнө нь тэрээр агааржуулагчийг хэзээ асаах, хэр удаан асаахыг тодорхойлохдоо туршлагаа ашигладаг байсан. Одоо ууссан хүчилтөрөгчийн хэмжээ тодорхой хэмжээнээс доогуур байвал агааржуулагч автоматаар асч цэнгэг усны сам хорхойн үрэгдлийг бууруулдаг болов.
2020 оны 09-р сард Наньжин хотын Пүкөү дүүрэг Улсын дижитал хөдөө орон нутгийн туршилтын төслийн эхний ээлжинд сонгогдов. Анхдагч хайгуулын явцад Пүкөү "Хотын захын дижитал тосгон”-ы хөгжлийн байр суурийг чанд баримталж, дижитал үйлдвэрлэл, дижитал засаглал, дижитал үйлчилгээг сурталчлах ажлыг зохицуулж, хөдөөгийн сэргэн мандалтыг бүрэн идэвхжүүлсэн байна.
Дижитал хөдөө аж ахуйн таниулсан мэдээллийн ойлголт, нарийн шийдвэр, ухаалаг удирдлага зэрэг функцууд нь сам хорхойн аж ахуйг орчин үеийн загвар руу шилжүүлэх боломжийг олгосон. Энэ нь хөдөлмөрийг хэмнээд зогсохгүй, мөн эрсдэлийг багасгаж, үр өгөөж нь тогтмол нэмэгдсээр байна.
- Эдгээр ухаалаг төхөөрөмж нь цэвэр усны сам хорхойн тогтвортой өсөлтийг хангадаг. Тиймээс бид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, үржлийн нягтралыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Одоо байгаа цэнгэг усны сам хорхой нь том биетэй, сайн чанарын, зах зээл дээрх эрэлт ихтэй болоод байна гэж Жао Южы танилцууллаа.
Гар утас нь хөдөө аж ахуйн шинэ хэрэгсэл, өгөгдөл нь хөдөө аж ахуйн шинэ материал болж, ухаалаг хөдөө аж ахуй нь дижитал үржүүлгийн үйлдвэрлэл, ухаалаг хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, том дата шинжилгээ зэрэг орчин үеийн мэдээллийн технологид тулгуурлан, дижиталчлал, стандартчилал руу тогтвортой шилжиж, хөдөө аж ахуйн шинэчлэлийн бат бөх суурийг тавьж байна. Пүкөү дүүргийн Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны товчооны хариуцсан албаны хүн:
- Дижитал шинэчлэлээр тус дүүргийн хөдөө аж ахуй "Хоёр хэмнэлт, нэг өсөлт"-д хүрсэн. Өөрөөр хэлбэл, үржлийн ажлын зардлыг 15 гаруй хувиар хэмнэж, агуулах, боловсруулах, ложистик, түгээлтийн зардлыг 20 гаруй хувиар хэмнэж, үржлийн орлого 15 хувиар өссөн байна.
Бизнесийн шинэ хөгжил
Хубэй мужийн Еньши Түжя, Мяо үндэстний өөртөө засах жөүгийн Лүнфэн балгасын Шанмүба тосгоны Лүөжяшань багийн иргэн Жөү Минжинь шууд нэвтрүүлгийн өрөөг ой руу нүүлгэж, нутгийн тахианы амьдрах орчныг үзэгчдэд шууд дамжуулав. Үүнийг харсан олон хэрэглэгчид онлайнаар захиалга өгч эхлэв.
Жилийн өмнө Жөү Минжинь шууд нэвтрүүлгийн тухай богино хэмжээний бичлэг хэрхэн хийх, данс хөтлөх, бараагаа борлуулах гээд л юу ч ойлгохгүй байв. 2023 онд тосгоны хорооны тусламжтайгаар Жөү Минжинь онлайн шууд нэвтрүүлгийн сургалтанд хамрагдан шууд нэвтрүүлгийн мэргэжлийн ур чадвар эзэмшсэн байна. Жөү Минжинь өөрийн гэрийн тахиа, хөдөө тосгоны амьдралын үнэн бодит байдлыг гарган интернетээр үйлчлүүлэгчдийн итгэлийг бий болгож, түүний шууд нэвтрүүлгийн дагагч улам нэмэгдсээр байв.
- Одоо би сар бүр 30 мянган юанийн захиалга авч чадна. Онлайн шууд дамжуулалт надад баяжих боломж олгосон гэж Жөү Минжинь баяртайхан хэллээ. Хөдөө орон нутгийн цахим худалдааны хөгжил нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийн шинэ платформыг бий болгож, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх сувгийг өргөжүүлсэн.
Тариаланчдын дижитал ур чадварыг сайжруулах нь хөдөөгийн дижитал бүтээн байгуулалтын салшгүй хэсэг юм.
Тариаланчдын гар утасны хэрэглээний ур чадварын сургалт, цахим худалдааны тусгай сургалтууд нь фермерүүдийн мэдээлэл олж авах, онлайн маркетинг, онлайн бизнес эрхлэх чадварыг сайжруулах хөдөөгийн дижитал бүтээн байгуулалтад илүү идэвхтэй оролцоход туслав. Жөү Минжинь зэрэг хөдөө тосгоны иргэд орон нутгийн бүтээгдэхүүний борлуулалтыг нээхээс гадна, хөдөөгийн үзэсгэлэнт байдлыг гар утсаар үзүүлж, хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц өгч байна. Сычуань мужийн Лүжөү хотын Наси дүүрэг нь цай тариалдаг түүхтэй. Сүүлийн жилүүдэд дижитал цайны цэцэрлэгт хүрээлэн байгуулж, цайны чанарыг ихээхэн сайжруулан, цай, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлснээр орон нутгийн эдийн засагт шинэ эрч хүч авчирлаа.
Цайны цэцэрлэгт хүрээлэнд жуулчид хаврын байгалийн үзэмжийг сонирхон, цайны навч түүнэ. Цай л зардаг байсан цайны цэцэрлэгт хүрээлэн дижиталжуулах замд Наси дүүрэг "Цайгаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлал, цай ба аялал жуулчлалыг нэгтгэх" үзэл баримтлалыг баримталж, эрэл хайгуул, шинийг санаачилсаар байна. Цай, аялал жуулчлалын цогц хөгжлийг дэмжихийн тулд "цайны цэцэрлэг + сургалтын дадлага", "цай + дарс" зэрэг интеграцийн загваруудыг судлав.
Бизнесийн шинэ хэлбэр, шинэ загварууд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд фермерүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд дижитал эдийн засгийн үүрэг чухал болохыг онцлон тэмдэглэв. Наси дүүргийн Байже хотын Хүангүань тосгоны Шиөн Жиажинь:
- Энэ оны 02-р сараас хойш жуулчид өдөр бүр олноор энд ирж хоолонд орох болсон бөгөөд баярын өдрүүдэд бүр ч их. Тэд явахдаа ч хулсны нахиа, нутгийн тахиа, нугас зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж аваад явдаг гэж хэлэв.
Хөдөөгийн цэцэглэл
- Хөдөө орон нутгийн дижитал платформыг ашигласнаар би хэзээ ч, хаана ч байсан гэртээ үлдээсэн өндөр настнуудынхаа нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, гадаа ажиллахдаа ч санаа зоволтгүй болсон гэж Гүйжөү мужийн Бү-И үндэстэн, Мяо үндэстний өөртөө засах жөүгийн иргэн Ли Пин удаан хугацаагаар хотод амьдарч байгаа тухайгаа хэлсэн юм. Тэрээр дижитал тосгон байгуулсны дараа тэр даруйдаа гэрт нь ухаалаг камер суурилуулж, гэрийнхээ нөхцөл байдлыг шалгаж, аавтайгаа ярилцдаг болсон байна. Тосгоны дижитал платформ нь түүний гэр бүлийнхэнтэйгээ харилцах шинэ хэрэгсэл болжээ.
"Интернет+", том өгөгдөл, 5G, AI зэрэг шинэ технологиуд нь хөдөөгийн засаглалын сүлжээг сайжруулах, боловсронгуй болгох, мэдээлэлжүүлэхэд онцгой давуу талтай. Мэдээллийн сүлжээний дэд бүтцийг сайжруулах, дижитал технологи, хөдөөгийн засаглалын гүнзгий интеграцийг дэмжих, эрчимтэй, үр ашигтай, үнэн зөв тоон хэрэглээний хэд хэдэн хувилбаруудыг бий болгох нь дижитал хөдөөгийн бүтээн байгуулалтын чухал хэсэг юм.
2021 онд Cuiwei тосгон нь Хятадын Юникомын сүлжээ болон техникийн дэмжлэгт тулгуурлан хөдөө орон нутгийн дижитал платформыг бий болгож, ухаалаг том дэлгэц + видео тандалт + дуут нэвтрүүлгийг оператор болгон ашиглаж, байгууллагын удирдлага, иргэдийн амьжиргааг хангах үйлчилгээ, цахим худалдаа зэрэг 29 функциональ модулийг нэгтгэн, хөдөөгийн засаглалыг дижитал хэлбэрт шилжүүлэх, оюун ухаанд шилжүүлэхийг дэмжив.
Cuiwei тосгоны Намын үүрийн нарийн бичгийн дарга:
- Хөдөө тосгоны дижитал платформын ухаалаг том дэлгэцээр дамжуулан тосгоны ажил хэрэг, намын байгуулалт, олон нийтийн аюулгүй байдал болон бусад мэдээллийг тодорхой ойлгож, хөдөөгийн засаглал сайн туслагчтай болсон гэж хэлэв. Жишээлбэл, хэрэв та хэн нэгний хашаанд хог хаягдал байгааг харвал тосгоны хороонд түүнийг цэвэрлэхийг яаралтай сануулж болох бөгөөд энэ нь маш амархан болсон.
Сүүлийн жилүүдэд улам олон газар телевизийн дэлгэц, гар утасны дэлгэцийг терминал болгон ашиглаж хөдөө орон нутгийн дижитал платформ байгуулж, үйлчилгээ, мэдээллийг айл өрхөд үнэн зөв хүргэх, боловсрол, эмнэлгийн тусламж, хөдөө аж ахуйн технологи зэрэг өндөр чанартай нөөцийг бий болгож байна. Тосгоны иргэдэд "Бага асуудлыг гэртээ, том асуудлыг тосгоноос гарахгүйгээр шийдвэрлэх" боломж олгож байгаа нь орон нутгийн засаглалын үр ашгийг дээшлүүлсэн.
Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн хөдөө тосгоны эдийн засгийн судалгааны хэлтсийн дэд судлаач Инь Хаодүн:
- Хөдөөгийн дижитал бүтээн байгуулалт нь хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг сүлжээ, мэдээлэлжүүлэлт, дижитал хэлбэрт шилжүүлэхэд тус дэм үзүүлэх, тариаланчдад мэдээллийн ур чадварыг эзэмшүүлэх, дижитал технологийг хөдөө аж ахуй, хөдөөгийн шинэчлэлийн чухал хөдөлгөгч хүч болов. Дээрх зорилгод хүрэхийн тулд бид дижитал дэд бүтцийг үргэлжлүүлэн нэгтгэж, хэрэглээг оновчтой өргөжүүлж, дижитал технологийг хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн янз бүрийн салбадуудтай гүнзгий нэгтгэх ажлыг дэмжсэн байна.
Найруулагч: | Ц.УРАНТУНГАЛАГ |
Эх сурвалж: | Солонго сэтгүүл |
Сэтгэгдэл