ТАНИЛЦ: Шинээр бүрдэж буй Засгийн газрын гишүүд


ТАНИЛЦ: Шинээр бүрдэж буй Засгийн газрын гишүүд

 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа УИХ-д танилцуулах гэж байна. Ерөнхий сайдын Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулснаар сайд нар тангараг өргөнө.

Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам гэдэг нэрийн Шударга ёс гэдгийг хасах саналыг зарим гишүүн гаргаснаар уг санал дэмжигдсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан төслөөр Засгийн газар 16 яамтай, 22 сайдтай байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 

  1. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр /АН/
  2. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/ С.Амарсайхан /МАН/
  3. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/ Т.Доржханд /ХҮН/
  4. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал /МАН/
  5. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр /АН/
  6. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн /АН/
  7. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга /МАН/
  8. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /МАН/
  9. Сангийн сайд Б.Жавхлан /МАН/
  10. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл /АН/
  11. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан /АН/
  12. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин /МАН/
  13. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт /МАН/
  14. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа /АН/
  15. Боловсролын сайд П.Наранбаяр /ХҮН/
  16. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан /МАН/
  17. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан /МАН/
  18. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь /АН/
  19. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр /МАН/
  20. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү /АН/
  21. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /МАН/
  22. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан /МАН/

Засгийн газрын бүтэц:

  1. Эдийн засаг, хөгжлийн яам;
  2. Гадаад харилцааны яам;
  3. Сангийн яам;
  4. Хууль зүй, дотоод хэргийн яам;
  5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
  6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
  7. Батлан хамгаалах яам;
  8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
  9. Боловсролын яам;
  10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;
  11. Зам, тээврийн хөгжлийн яам;
  12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
  14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
  15. Эрчим хүчний яам;
  16. Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.