Хүний хэрэгцээ, дэлхийн хөгжил хурдацтайөсөн нэмэгдэж, бидний амьдралын чанар өдрөөс өдөрт сайжирч байгаа нь сайн хэрэг хэдий ч түүнээс гарах хог хаягдал, хор нөлөө өнөө цагийн анхаарал татсан, санаа зовоосон ноцтой асуудал болж байна. Тиймдээ ч дэлхий нийтээрээ ус уух хэв маягаасаа эхлэн, улсыг удирдах арга барилдаа ч " Тогтвортой хөгжил”-ийн бодлогыг нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ. Экос брэндийн хувьд Амьдралын тэнцвэрт байдлыг эрхэмлэж, хэрэглэгчдэдээ чанартай, эрүүл, боловсронгуй бүтээгдэхүүнийг санал болгохыг үнэт зүйлээ болгож ажилладаг. Энэ зорилгын хүрээнд "Тогтвортой хөгжил”-ийг дэмжиж, сав баглаа боодлоо дэлхийн стандартад нийцүүлж, хуванцрын хэмжээгээ 30 хувиар бууруулсан технологийн дэвшлийг амжилттай нэвтрүүлж чадсан гэдгээ хэрэглэгчдэдээ дуулгахад таатай байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Экос брэнд 29/25 буюу илүү намхан, хуванцар багатай стандартыг нэвтрүүлэхээр ажилласан бөгөөд, тус стандарт нь Монголдоо анхдагч болж хэрэглэгч таны гарт хүрч байгаагаараа онцлог юм.
Улаанбаатар хот жилдээ дунджаар 124 мянган тонн хуванцар хог хаягдал үүсгэдэг бөгөөд 90 хувийг дахин боловсруулж чаддаггүй. Хуванцар нь байгальд задарч шингэхгүй хэдэн мянган жил болдог төдийгүй дулааны аргаар шатааж, устгасан хог хаягдал нь агаар, хөрс, усны бохирдолд сөргөөр нөлөөлж амьдрах орчны таагүй байдлыг үүсгэдэг. Энэ нөхцөлд хувь хүн, бизнесийн байгууллага бүр "Тогтвортой хөгжил”-ийг дэмжиж, үйл ажиллагаандаа хог хаягдлыг бууруулах эерэг дадлыг нэвтрүүлж чадвал бид хамтдаа хүрээлэн буй орчноо илүү тав тухтай, эрүүл болгож чадна гэдэгт бид итгэж байна. Хамтдаа өдөр бүрийн жижиг дадал, хариуцлагатай сонголтоороо ирээдүйгээ илүү өнгөлөг бүтээцгээе!
Сэтгэгдэл