Малчид, тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх инновацийн төхөөрөмжийг танилцуулна


Малчдын цаг хугацаа, хүч хөдөлмөрийг ихээр шаарддаг хонь ноослох ажлыг  хөнгөвчлөх зорилгоор "Хонь ноослох сургалт”-ыг Шинэ Зеланд, Австралийн хонь ноослогч шилдэг багш нарыг урьж, энэ онд Монгол орны 7 аймагт 14 удаагийн сургалтыг зохион байгуулж, 250 гаруй малчдыг хамруулаад байна.

2022 оноос эхэлсэн энэхүү төсөл нь одоогоор 1000 орчим залуусыг бэлдсэн төдийгүй Шинэ Зеланд, Австрали улсуудад цалинтай дадлага хийх боломжийг мөн олгодог юм.

Төслийн зорилго нь Хонь ноослох цахилгаан хайч нэвтрүүлэн, хүний нөөц буюу хонь ноослогч, хяргагч нарыг бэлтгэж улмаар хонины ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартайгаа холбон түүхий эдийн кластер сүлжээ бий болгох ажлыг жишиг болгоход оршиж байгаа юм.

Цахилгаан хайчаар хонь хяргах сургалтын гол зорилго:

  • Олон улсын стандартаар хонь хяргах чадварт суралцах
  • Малчин залуус технологи ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх
  • Орлогоо нэмэгдүүлэх
  • Тогтмол ажлын байртай болох
  • Явуулын хонь хяргах баг, үйлчилгээ үзүүлэн орлоготой болох,
  • Ноосны үйлдвэрүүдтэй хамтран ажиллах гэх мэт олон давуу тал боломжууд бий болох юм.

Угаалгын тоног төхөөрөмж нь өндөр даралтат угаалгын шингэнээр 8 талаас нь хонь, ямааг угаах бөгөөд зай талбай бага шаарддаг, арьс, үсэнд хүртээмжтэй байдгаараа давуу талтай.

Нарны зайгаар цэнэглэгддэг цахилгаан хашаа нь тусгаарлагдсан бүс байгуулах, тариалангийн талбайг хашиж хамгаалах, хээрийн зэрлэг ан амьтнаас малаа хамгаалах зэрэг олон зориулалтаар ашиглах боломжтой.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.