126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав


126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

 

"... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан хувилбараар батлагдвал өмнөх 30 жилийн алдаа оноог залруулж, ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх түүхэн реформ болно гэдэгт итгэлтэй байна" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос 18 сарын өмнө УИХ-ын чуулганы индэр дээрээс онцолжээ.

Түүний үгэнд дурдагдсанчлан ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх реформ нь сонгуулийг холимог тогтолцоонд оруулж, парламентыг 126 гишүүнтэй болох ҮХНӨ-ийн төсөл байлаа. Тэр бүр анхлан|2023.05.05| уг ҮХНӨ-ийн төслийг парламентад өргөн барихдаа тойргоос 76, хувь тэнцүүлэх байдлаар 76, нийтдээ 154 гишүүнтэй байх хувилбарыг санал болгосон.

Гэвч уг тоо парламентаар хэлэлцэх хугацаандаа өөрчлөгдөуж 78|48 харьцаатай болсон юм. Ингэснээр МАН-ын, ялангуяа Л.Оюун-Эрдэнийн хүслээр өнөөгийн 126 гишүүн бүхий парламент бүрдсэн. Холимог тогтолцоогоор сонгууль явуулсан тохиолдолд Засгийн газраа хамтарч байгуулна. УИХ дээр ч амаргүй нөхцөл байдал үүснэ гэдгийг анхнаасаа хамгийн сайн мэдэж байсан хүн бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм.

Нэг нам найман жил парламентад үнэмлэхүй олонх болсноор төрийн бүх шатанд МАН-ын сэтэр зүүгсэд хаан заан мэт авирлах болж, хэвлэл, авлига, эрх чөлөөний индексүүд жил дараалан олон улсад унасан. Засгийн газраа эрх баригчид дангаар бүрдүүлэхдээ ч үлэмж ихээр зоргоор авирласаар байв.

Харин тэр их дураар зоргоор авирлаж ирсэн МАН-ын томчуудын хандлага хамтарсан Засгийн газар бүрдсэнээр хамжааргатай болохоос өөр сонголт үлдсэнгүй.

Засгийн газар АН, ХҮН нам орсноо Л.Оюун-Эдэнэ сүүлийн найман жилд МАН-ын томчуудын үзүүлдэг дангаар засаглах алхамаас маш их ухрав. Үүнийг энэ жилийн элдэв дээдээр сайд нарынхаа хүсэлд бууж өгч зангидсан төсвөөс нь харж болно.

Төсөв өргөн баригдаад, засах ямар ч боломжгүй болчихсон үед шуудхан улс төр хийж, өөртөө асар их нэмэх оноо авч байгаа парламентын гишүүдээс ч өмнөх танхим тэс өөр байсныг харж болно оо.

Ер нь Засгийн газар нь ч, УИХ нь ч олонх болсон намын даргын мэдлээс гараад явчхаж мэдэхээр байгааг сүүлийн өдрүүдийн улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явцууд гэчлэв.

Зүй нь, МАН-ын жагсаалтын дээгүүр эрэмбэлэгдэж, Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгээр парламентад орж ирсэн Д.Энгхтүвшин түүний кнопчин биш. Үгэнд нь ч орох албагүй. Бүр намгүй гэж шуудхан мэдэгдлээ.

АН-аас жагсаалтад эрэмбэлэгдсэн Ж.Баярмаа ч Л.Гантөмөрт ямар ч өргүй гэдгээ зарлан тунхаглалаа. Өмнөх парламентуудад шинэ гишүүд ингэж тэрссэн бол намын даргадаа хөлөө "хуга" цохиулах байлаа.

Орон нутгийн сонгуулиар Засгийн газарт багтан ажиллаж буй П.Наранбаяр МАН-ын төрийн бүх эрх мэдлийг мөнгөөр худалдаж авч байгаа талаар шуудхан мэдэгдчхиж байгаа юм. Засгийн газрын тэргүүн түүний энэ үгний төлөө яалтай нь ч билээ. Хуучин бол "Танхимаар ажиллаж чадахгүй бол яваарай хө" гээд шуудхан хэлчихдэг. Ийм л байв.

Ингэж Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын гишүүдийг тоог нэмэх ёстой" гэсэн агуулгаар ҮХНӨ-ийг өргөн барьж, өөрийн хар толгойгоор хүчлэн батлуулсан хуулийн урь шимэндээ одоо ажиллаж байна. Төсвөө батлангуутаа "Тодотгол хийх болно оо" гэж мэдэгдэх хүртлээ тэр парламент дороо бууж өгдөг болжээ. Хуучнаар бол шуудхан парламентад оруулж ирсэн "эзэн"-ийхээ үгээр явах ёстой жагсаалтынхан түүний өмнөөс газар үг гээхгүй мэтгэлцэж явна.

Түүний хэлснээр энэ нөгөө ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх реформ нь болж таарав уу. Хэрэв тийм аваас өөрийнхөө санаачилсан реформын хэрэгжилтэд Л.Оюун-Эрдэнэд хамгийн ихээр өртөх нь ээ. Одоо энэ замаар явж сурдаг л байх даа.

 

https://eguur.mn/547182/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.