“Петромарт” дэлгүүр бүх тос, тосолгооны материалууддаа хямдрал зарлалаа


Улаанбаатар хот дахь "Петровис” шатахуун түгээх станцын дэргэд 24 цагаар ажилладаг "Петромарт” сүлжээ дэлгүүр тос солилгооны үе эхэлж буйтай холбогдуулан эрхэм хэрэглэгчиддээ зориулан бүх тос, тосолгооны материалдаа 10-р сарын 1-30-ны хооронд 10-15 хувиар хямдруулан бэлэг барьж байна.

“Петромарт” дэлгүүр бүх тос, тосолгооны материалууддаа хямдрал зарлалаа

 Монголчуудын өргөн хэрэглээ болсон АНУ-ын Mobil, ОХУ-ын бүх тос, тосолгооны материалууд болон хэрэглэгчдийн хэдийнэ танил болсон ХБНГУ-ын Alpine брэнд "Петровис”-ийн ШТС-ууд, "Петромарт” сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй.

Эдгээр тоснуудаас Mobil брэндийг онцолход, Монголд худалдаалагдаад энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байна. Mobil тос нь аккумляторын ашиглалтын хугацааг хурдасгах, шатахуун зарцуулалтыг багасгах, тос солих хугацааг хоёр дахин нэмэгдүүлэх, хөдөлгүүргүүрээс гарах хорт утаа ялгаруулалтыг багасгадаг зэрэг давуу талтай билээ.

Төмөр хүлгийн эздийнхээ замын хэрэгцээг нэг дороос хангах зорилготой тус дэлгүүр нь мөн үйлчлүүлэгчдийн дуртай Монгол тахианы "Оргио” брэндийн бүтээгдэхүүнүүдийг бөөний үнээр худалдаалж байгааг дуулгахад таатай байна. Тус брэндийн бүтээгдэхүүн дэлгүүрт дууссан тохиолдолд үйлчлүүлэгчид захиалгын хуудас бөглөж авах үйлчилгээг энэ сараас эхлэн нэвтрүүлжээ.

Түүнчлэн "Петромарт” нь өнгөрсөн хугацаанд "Үндэсний Лоттерэй” нэвтрүүлэн, хүүхдийн машины чанартай суудлуудыг шинээр худалдаалж байгаа билээ. Тэгвэл хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хүүхдийн суудлын 20 хувийн хөнгөлттэй худалдаагаа үргэлжлүүлж байна.

                                     

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.