Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн барилгын тааз нурж, 9 настай хүү бэртэж толгойдоо оёдол тавиулсан байна.
Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад "Тухайн сургуулийн барилга 1969 онд анх ашиглалтад орж байсан. Одоогоор улсын байцаагчид ажиллаж, сургуулийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Нэг хүүхэд бэртэж, эмнэлэгт хандсан ба хөнгөн гэмтэл гэж оношлогдоод одоогоор ажиглалтад байгаа" гэв.
Сэтгэгдэл