Хөвсгөл аймаг Чандмань-Өндөр сумын сургуулийн спорт заалны барилга өнгөрсөн амралтын өдрийн шуурганд өртөж нуржээ.
320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, спорт заалыг "Зос трейд" гэх компани 2012 онд эхлүүлж 2018 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг аж. Зураг төслийг “БАББ”ХХК хийсэн байдаг юм байна.
Гэвч энэ сарын 13-14-ний өдрийн шуурганд спорт заалны дээвэр нурж, зурагт үзүүлсэн байдалд хүрчээ.
Сэтгэгдэл