“АТАР-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ны танилцуулга


Төлөвлөгөөг төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, "Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлтэй уялдуулан үндсэн 9 зорилт, үйл ажиллагааны 25 чиглэлийн хүрээнд 81 ажлыг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төлөвлөгөөнд тусгагдсан ихэнх арга хэмжээг салбар хоорондын уялдаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд гадаадын хөнгөлөлттэй зээл олон улсын байгууллага, хувийн хэвшлийн санхүүжилтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарсан.

Мөн аяны хүрээнд гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

  • "Газар тариалан-Мах, сүүний кластер”,
  • "Хүлэмжийн аж ахуй”,
  • "Алслагдсан бүсэд үр тарианы элеваторын аж ахуй байгуулах”,
  • "Усалгаатай тариалан”,
  • "Техникийн шинэчлэл”,
  • "Хоршоо-агуулах-бөөний төв”,
  • "Төмс боловсруулах цардуулын үйлдвэр”

"Атар 4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт

  1. Хууль эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх;
  2. Мэдлэгт суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах;
  3. Таримлын  үр үржүүлэг, сорт сорилтын тогтолцоог шинэчлэн зохион байгуулах, үр, үрсэлгээ, суулгацын чанар хангамжийг сайжруулах;
  4. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бусад ашигт таримлын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх;
  5. Хөрс хамгаалах, үржил шимийг нь сайжруулах, бордоо, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадал, таримлын оновчтой сэлгээг нэвтрүүлж агроэкосистемийн тогтвортой байдлыг бүрдүүлэх;
  6. Хөрс хамгаалах технологид нийцсэн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн механикжилтын төвшинг сайжруулах, нөөц хэмнэсэн, бүтээмж өндөр үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  7. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариаланг хөгжүүлэх, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, усалгаатай талбайг нэмэгдүүлэх;
  8. Зүүн, баруун бүсийн тариаланг хөгжүүлж, бүс нутгийн хэрэгцээг хангах, экспортыг дэмжих;
  9. Тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, зохион байгуулах


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.