Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Монголд ургуулах боломжтой жимс, хүнсний ногоо, бусад ашигт таримлын хангамжийг нэмэгдүүлж монгол таримлын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг дээшлүүлнэ. Цагаан будааны сортыг нутагшуулах, цагаан будаа тариалах туршилт, судалгааны ажил хийх, тариалалтыг дэмжих, чихрийн манжин, шар будаа, бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлнэ.
- Техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний механикжилтийн түвшинг дээшлүүлнэ.
- Тариалан эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавхыг тасралтгүй сайжруулна.
- Салбарын судалгаа ба хөгжлийн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр дүн, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Техникийг урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр авах, техникийг шинэчлэлийг тухай бүр хийж боломжийг бүрдүүлж, техникийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлж парк ашиглалтыг сайжруулж ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлнэ.
- Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, шинэ ургацын ногооны хангамжийг сайжруулна.
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал тэжээлийн тариалах талбайд усны зарцуулалт багатай усалгааны дэвшилтэт техник, технологи нэтвтрүүлнэ.
- Алслагдсан бүс нутгуудад тариаланг хөгжүүлж, бүс нутгийн хэрэгцээг хангах, эрчимжсэн мал аж ахуйтай хослон хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлоно.
- Жимс, жимсгэний бүтээгдэхүүнийг кластераар хөгжүүлж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн боловсруулах үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна.
- Хадгалалт, борлуулалтын нэгдсэн сүлжээ бүхий худалдааны цогцолбор байгуулахыг дэмжих, бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулна.
- Тариалангийн даатгалын тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаль, цаг агаарын гэнэтийн эрсдлээс учирч болох эдийн засгийн хохирлыг бууруулах зорилгоор тариалангийн даатгал, давхар даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
- Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг батлан хэрэгжүүлэх, таримал ургамлын шинэ сорт бүтээх, баталгаатай сортын үрээр тариалалт хийх систем бүрдүүлж тариалангийн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон, баталгаажсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
- Тариалангийн газрын ашиглалтыг сайжруулах, алслагдсан бүсүүдэд атаршсан газрыг тариалангийн эргэлтэд оруулж, тариалангийн нийт эргэлтийн талбайн хэмжээ, таримлын нэр төрөл, сэлгээг нэмэгдүүлнэ.
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарал үүслийн мөрдөн тогтоох, хадгалалт, борлуулалтын сүлжээний мэдээллийн ухаалаг тогтолцоог бүрдүүлнэ.
- Тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулж хөрсийг салхи, усны элэгдэл, эвдрэл, мал амьтны талхагдлаас хамгаалахад төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.
- Пестицидийн сорилт, баталгаажуулалт хийх, таримал дахь үлдэгдэлийг шалган тогтоох, хэрэглээг хянах лабораторийг тариалангийн бүсүүдэд байгуулах, ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Тариалангийн бүсүүдэд ургамал хамгаалалын цогц арга хэмжээ, зохистой дадалыг нэвтрүүлж, ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгчдийн тархалтын судалгаа, тандалтыг хийж, тэмцэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг тогтмолжуулна.
Сэтгэгдэл