
“TikTok” болон “Snapchat Z” хэрэглэгчид өдөрт зургаан цагийг онлайн ертөнцөд өнгөрөөдөг байна. Хэвлэл мэдээллийн зохицуулагч “Ofcom”-ын хийсэн судалгаагаар 2024 онд 18-24 насны хүмүүс өдөрт дунджаар зургаан цаг нэг минутыг цахим орчинд өнгөрүүлдэг байна. Судалгаанаас үзэхэд Z үеийнхний эмэгтэйчүүд өдөр бүр зургаан цаг 36 минутыг интернэтэд зарцуулдаг бол тэдний үе тэнгийн эрэгтэйчүүд таван цаг 28 минут зарцуулдаг байна. 10 мянган сайн дурынхны ухаалаг утас, интернэтийн хэрэглээг хянасан судалгаагаар 18-24 насны хүмүүсийн дөрөвний гурав нь TikTok ашиглаж, өдөрт дунджаар 64 минутыг видео үзэхэд зарцуулдаг байна. Энэ нь жилийн өмнө өдөрт 55 минут байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
Gen Z интернэт хэрэглэгчид мөн Snapchat-ыг ашиглахад дунджаар 55 минут зарцуулсан байна. “Ofcom”-ын зах зээл хариуцсан захирал Иан Макрэй "Залуу хүмүүс амьдралынхаа ихэнх хугацааг цахим ертөнцөд өнгөрөөдөг гэдгийг бид мэднэ. Залуу насанд хүрэгчид “YouTube”-д илүү их цаг, TikTok дээр нэг цаг, харин “Snapchat”-т багагүй цаг зарцуулдаг. Харин “Facebook”-ийг нэлээд өндөр настай хэрэглэгчид ашигладаг" гэжээ.
“Ofcom” мөн Их Британийн насанд хүрсэн дундаж хүн дөрвөн цаг 20 минутыг цахим ертөнцөд өнгөрөөдөг болохыг судалгаагаар тогтоож, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгааг илрүүлжээ. "Эмэгтэйчүүд ухаалаг утас, таблет, компьютер дээр эрчүүдээс өдөр бүр 33 минут илүү зарцуулдаг байна. Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү цахим ертөнцөд өнгөрөөдөг ч эрүүл бус хооллолт эсвэл хоолны дэглэмийн эмгэгтэй холбоотой контентыг илүү их үздэг байна.
Сэтгэгдэл