Өчигдөр буюу даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Өмнөд Солонгост айлчлахтай зэрэгцэн Умардаас баллистик пуужин харважээ.
Умардын талаас дундын зайн тусгалт баллистик пуужинг зүүн зүг рүү харваж, 1100 гаруй км зам туулсны дараа далайд унасан байна. Умардын төв хэвлэл пуужингийн туршилт амжилттай болсныг зарласан.
Энэ нь Пёньяныг зогсоохын тулд АНУ БНСУ болон Японтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шаардлагатайг сануулсан явдал боллоо хэмээн Блинкен онцолсон.
Мөн тэрбээр Умард Солонгос болон ОХУ-ын хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг дурдсан юм.
Тухайлбал ОХУ сансар болон хиймэл дагуулын технологийн туршлагаа Умардтай хуваалцаж хариуд нь дайнд тусламж авахыг хүсэж байгаа гэв.
Одоогоор Умардаас Орост илгээсэн цэргүүдээс 1000 гаруй нь амь үрэгдэж эсвэл шархадсан гэсэн мэдээлэл бий.
Мөн Ерөнхийлөгч Юний цаг үеийн асуудалтай холбоотойгоор Блинкен “санаа зовж буйгаа” илэрхийлсэн ч Өмнөд Солонгосын засаглал, ардчилалд итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл