“Приус 20” автомашин жилд нэг удаа 108.000 төгрөг төлнө


“Приус 20” автомашин жилд нэг удаа 108.000 төгрөг төлнө

 

Нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагай: 2024 онд тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй иргэд хуучин үнээрээ төлнө.

“Приус 20” автомашин 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа тарифаар жилд нэг удаа 108.000 төгрөг төлнө.

Иргэд хуульд заасан хугацаанд буюу тавдугаар сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслийн татварыг төлөх үүрэгтэй.

Тээврийн хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mnautobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой.

Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэргийг дээрх хуулийн хугацаанд нь багтаан хуваан төлж болдог.

Нэмэгдсэн зохицуулалт энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа учраас тээврийн хэрэгслийн 2024 оны албан татварыг төлөөгүй иргэд 2025 онд нэмэгдээгүй үнээр татвараа төлнө.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.