“Нөхөрлөл” - Харилцаа


[video=]

БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохиож байгаа төдийгүй “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний 30 жил, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосны 10 жилийн ой тохиож байна.

Хятад, Монгол хоёр орон, ард түмэн уул, ус, хангай, говиор хиллэсэн хөршүүд бөгөөд сайн анд найзууд. 2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааны түвшинг дээшлүүлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоосноор Хятад Монголын харилцаа, найрамдалт хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хамтын ажиллагааны хүрээ өргөжин тэлж, агуулга нь баяжиж эдийн засаг, соёл, хүмүүнлэг, шинжлэх ухаан, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй явагдаж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдан, хамтын ажиллагааны нөөц боломж ихтэй болж,олон салбарт чухал үйл явдлаар дүүрэн он жилүүд өрнөж байна.

Цар тахлын үед, Монгол Улсын ард түмэн хэдэн мянган бээрийн цаанаас өгөөмөр сайхан сэтгэлээ илэрхийлэн хонь илгээсний хариуд Хятадын ард түмэн жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг агуулсан цайгаа илгээсэн явдал нь үргэн дэлгэр түгэж, хоёр улсын ард иргэдийн найрамдлыг улам гүнзгийрүүлсэн юм.

Хятад Монгол хоёр улс “Бүс ба Зам” болон “Хөгжлийн зам”хөгжлийн стратегийг уялдуулан,гайхалтай үр дүнд хүрч байна. Энэ нь мөн хоёр улсын хөгжил, дэвшлийн хамтын эрмэлзэл,хөгжлийн замд хамтдаа хожих хамтын ажиллагааны илрэл юм. Шинэ эринд, Хятад, Монгол хоёр орны харилцан итгэлцэл, өндөр дээд түвшний нягт харилцаа, ард түмний гүн гүнзгий нөхөрлөл, бие биеийнхээ язгуур эрх ашгийг ойлгон хүндэтгэх дипломат харилцаа, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа шинэ хуудсыг нээж байна. 

 

Зохиогч: С.САРАНЧИМЭГ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.