Монгол Улс IQ-гийн үзүүлэлтээр 126 орноос долоодугаарт эрэмбэлэгдэв


Монгол Улс IQ-гийн үзүүлэлтээр 126 орноос долоодугаарт эрэмбэлэгдэв

 

“International IQ registry” олон улсын бай­гуул­лага 40 асуул­таас бүрдсэн онлайн тестийг 2024 онд 1.3 сая хүнээр бөглүүлж, харь­цуулсан судалгаа хийс­­­­ний үр дүнд “Улс орнуудын дундаж IQ- 2025” эрэм­­бийг гаргажээ. Ингэхэд хамгийн өндөр үнэлгээг Хятад (107.1 оноо), Өмнөд Солонгос (106.43), Япон (106.4), Иран (106.3), Сингапур (1045.1)-ын иргэд авсан байна. Зур­­­­гаа­­­­­дугаар байрт Орос 103.16 оноо­гоор орсон бол Мон­­­гол 102.86 оноогоор долоодугаарт жагсжээ. 8-10 ду­­­­­­гаар байрт Армени, Австрали, Испани орж. Уг тестийг боловсруулахдаа хувь хүний суралцах, ойл­гох, мэдээ­лэл боловсруулах, учир шалтгааныг то­­­дор­­­хой­лох чадварыг чухалчил­сан бөгөөд мэргэж­­­лийн суд­­­­­­­лаач, сэтгэл зүйчдийн баг ажиллуулсан гэнэ. Нийт 126 улсын 1.3 сая иргэнийг хамруулснаас Хятадаас хам­гийн олон буюу 206 мянган хүн оролцжээ. Индоне­­­­зээс 150, Японоос 145, Украинаас 86, Вьетнамаас 47, Гер­­ма­­наас 29, Польшоос 27 мян­ган иргэн сэтгэн бо­­дох чад­­­вараа үнэлүүлсэн нь хамгийн өндөр ирцэд тоо­­­­­­­цог­­­дож байна. Харин манай улсаас 2671 хүн тест бөг­­лө­жээ. Жаг­­саалтын сүүлийн байруудад Габон, Ангол, Бе­­нин, Мозамбик, Конго улс бичигдсэн аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.