Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар өчигдөр /2025.02.24/ нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулах асуудлыг шийдвэрлэжээ. Улмаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг байршуулахаар тогтсон байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах 4 төрлийг тодорхойлсон байдаг. Үүний 4 дэх хэсэг нь нөлөө бүхий арилжааны банканд байршуулж болно гэж заасан.
Үүний дагуу өнөөдрийн хурлаар сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоон, сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг байршуулахаар тогтсон аж. Ингэснээр үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой болсон хэмээн салбарынхан үзэж байна.
Сэтгэгдэл