Өчигдөр анхны бороо оржээ


Өчигдөр анхны бороо оржээ

УЦУОШГ-аас энэ оны анхны бороо өчигдөр орсон тухай олон нийтийн сүлжээнд мэдээллээ.

Тодруулбал, "Өчигдөр орой 18:25-18:31 минутын хооронд зургаан минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгдлээ" гэжээ.

Өмнөх жилүүдэд гуравдугаар сарын дунд болон сүүлээр анхны бороо орж, бүртгэгджээ. Дурдвал, 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймагт хаврын анхны бороо орж байсан бол мөн 2021 оны гуравдугаар сарын 17-нд Хөвсгөл аймагт анхны бороо орж байжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.