Сэрэмжлүүлэг: Уулын уруу өнхөрч байсан автомашинд дайруулж нас баржээ


Сэрэмжлүүлэг: Уулын уруу өнхөрч байсан автомашинд дайруулж нас баржээ

 

Сэлэнгэ аймагт уулын уруу өнхөрч байсан автомашинд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагат өчигдөр /2025.03.19/ "автомашинд хүн дайруулж, нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай иргэн “А” нь уулын уруу өнхөрч байсан Hyundai Porter маркийн автомашиныг зогсоох гэж байгаад дайруулж, нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 
Осол болсон газар Сэлэнгэ аймгийн Цагаан худгийн даваа гэх нэртэй газар байжээ.
Иймд жолооч, иргэдийг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.