О.Хангай бөхийн чансааг тэргүүлж байна


О.Хангай бөхийн чансааг тэргүүлж байна

 

Монгол бөхчүүдийн чансааг улсын аварга О.Хангай тэргүүлж байна.

Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэсэн билээ.

Тэгвэл энэ барилдааны дараа бөхчүүдийн чансааг улсын аварга О.Хангай 7250 оноотой, улсын начин Э.Батмагнай 6450, улсын заан М.Лхагвагэрэл 6350 оноотойгоор хоёр, гуравдугаарт бичигдэж байна.

Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн баяр, Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны баярт зориулсан томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа бөгөөд өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.