Эцсээ хүртэл тэмцэж чадсаан та 2 минь...


Эцсээ хүртэл тэмцэж чадсаан та 2 минь...

 

Хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Тамир түүний үзэсгэлэнт гэргий /Болороо/ нарын хүнд өвчний эсрэг тэмцсэн цаг хугацаа харамсалтайгаар зогсчээ. Өнөөдөр Б.Тамир хандивын аян өрнүүлж сэтгэл зүрхээрээ дэмжсэн Монголчууддаа талархал илэрхийлж, эмгэнэлийн мэдээг дуулгалаа. 2 жилийн хугацаанд залуу хос эцсээ хүртэл тэмцсэн нь гайхамшигтай юм. 

Б.Тамир өнөөдөр өөрийн нүүрномондоо дараах үгсийг бичжээ. 

Зовж байна гэж хэлж болдоггүй юм шүү. Хорвоо дээр 3 төрлийн л зовлон байдаг.

1. Өсөхийн цагт эх эцгээ алдах нэг зовлон !
2. Өөдлөхийн цагт ханиа алдах нэг зовлон !
3. Өтлөхийн цагт үрээ алдах үүрдийн зовлон !

Хорвоо ямар ч байж болноо эд баялаг мөнгө төгрөг олдохдоо л олдоно !
Харин хайртай хүмүүс гэдэг нэг л явбал дахин бидэнд эргэж ирдэггүй юм !
Тийм учраас өөрийгөө зовж байна гэж бүү бодоорой !
Амьдарна гэдэг, амьд явна гэдэг хамгийн сайхан нь билээ !!!

Хань минь одоо тэнгэрт Гэрэл гэгээнд
Сайн сайхантай хамт Инээмсэглэн байгаа !
Ум сайн амгалан болтугай ! 

гэж тэрээр бичжээ. 

???? Залуусаа хайртай хүнээ, богинохон амьдралд бүү гомдоогоорой ????

Сэтгүүлч Н.Урантогтох

https://www.facebook.com/607703309313379/photos/a.614994255250951.1073741828.607703309313379/1152333344850370/?type=3&theater


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.