Доллар VS төгрөг


Валютын ханш сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч байгаа нь эдийн засгийн хямралтай байгаа үед иргэдийн нуруун дээрх ачааг улам бүр хүндрүүлж байгаа. Амралтын өдрүүдэд л гэхэд ам.доллар 2,374.2, юань 350.1 төгрөг болж өсчээ. Энэхүү өсөлтийн шалтгаан хийгээд цаашид хэрхвэл төгрөгийн ханш чангарах боломжтой талаар улстөрч, эдийн засагчид хэрхэн тайлбарласныг "Нэг сэдвээр” хүргэж байна.

valut137010986201402050854

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Мөнгө хэвлэхийг зогсоогоогүй бол валютын ханш улам өсөх байсан

uyhuy

-"Сайн” нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн. Маш их хэмжээний мөнгийг зах зээл рүү оруулсан. Дээр нь Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хэрэгжүүлэхдээ бас л мөнгө хэвлээд гаргачихсан. Энэ их хэвлэж гаргасан төгрөг чинь өөрөө валютын ханшийг өсгөсөн. Тиймээс энэ бүхнийг зогсоосон.

Мөнгө хэвлэхийг зогсоогоогүй бол валютын ханш 2,300-гаас ч өсөх байсан. Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Тиймээс ч одоо валютын ханшийг арай гайгүй барьж байгаа. Одоо харин буулгах асуудлаа Засгийн газар хийх ёстой. Ингэхийн тулд валютын нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ирэх жилээс валютын захаа хөгжүүлэх шинэ систем нэвтрүүлэхээр ажиллаж байна

ouoiu

-Валютын ханш эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтох ёстой. Төв банкны тухай хуульд макро эдийн засаг дээр үндэслэсэн уян хатан ханшийн тогтолцоог баримтална гэж заасан. 2017 оны үндсэн чиглэл дээр валютын захын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх заалт оруулсан.

Өнөөдрийн байдлаар Монголбанк дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулж байна. Мөн "Оюутолгой”, "Эрдэнэт” үйлдвэр гэх мэт том экспортлогчид валют орж ирэх бүрд цөөн банкуудын хүрээнд зохион байгуулдаг. Энэ нь банкуудын захын үр ашигтай байдлыг хангахад сөрөг үр дагавартай байдаг учраас ирэх жилээс валютын захын оролцогчдын тоог нэмэгдүүлье, валютын захаа хөгжүүлэх шинэ систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Б.Пүрэвдорж: МАН-ынхан ард түмний амьдралаар дэнчин тавьж шийдвэр гаргалааoioio

-Монголбанк бодлогын хүүгээ нэмж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь зах зээлд байгаа бэлэн мөнгийг татах, өөрөөр хэлбэл мөнгөгүй болгох арга юм. Монголбанк хатуу бодлого хэрэгжүүлж байхад Сангийн яам зөөлөн бодлого хэрэгжүүлэх ёстой.

Гэтэл Сангийн яамнаас оруулж ирсэн төсвийн тодотголд татварыг нэмж, ард иргэдийн халаасанд байгаа мөнгийг шавхах зорилготой байгаа юм. Санхүү, эдийн засгийг удирддаг хоёр том институт бэлэн мөнгийг татах бодлого явуулаад ирэхээр эдийн засаг маш их хумигдана.Иргэдийн худалдан авах чадвар муудаж, жижиг бизнес эрхлэгчид эрсдэлд орно.

МАН-ын явуулж байгаа хатуу бодлогуудын улмаас ам.доллар худалдаж авах чадвартай хүн энэ улсад үлдэхгүй. Ард иргэдийн халаасыг хоосолж, ам.долларыг буулгачихаад эцэст нь Ардчилсан нам эдийн засгийг ‘‘элгээр нь хэвтүүлсэн” гэдэг "пиар”-ыг хийх гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед эдийн засгийг өсгөсөн дүр үзүүлээд ялалт байгуулах зорилготой үйлдэл одооноос эхэллээ. МАН-ынхан ард түмний амьдралаар дэнчин тавьж шийдвэр гаргасанд харамсаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.