Өмнөговь аймгийн Засаг дарга 100 хоногт хийсэн ажлаа тайлагнаж бүх албан байгууллагыг хамруулсан Нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Аймгийн төв болон сумдад 94 төрийн байгууллага, 4 төрийн өмчит компани, 10 гаруй аж ахуй нэгжүүд үйлчилгээ үзүүлсэн байна. Төрийн үйлчилгээний "Нээлттэй өдөрлөг"-ийн үзэр 45 төрлийн үйлчилгээгээр 7916 иргэн үйлчлүүлснээс 4521 иргэн нь тулгамдсан асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлжээ. Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд 1424 тараах материал гарын авлагаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэлээ.
Сэтгэгдэл