Манай сагсчид дэлхийн оюутны аваргаас мөнгөн медаль хүртлээ


Манай сагсчид дэлхийн оюутны аваргаас мөнгөн медаль хүртлээ

 

БНХАУ-ын Шиамень хотноо Дэлхийн Оюутны 3х3 аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн боллоо. Дэлхийн Оюутны 3х3 аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээнийг Олон Улсын Оюутны Спортын холбоо /FISU/, Олон Улсын Сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ хамтран зохион байгуулдаг нэр хүнд бүхий тэмцээн юм.

 

Манай залуучуудын багийн хувьд 2015 онд болсон Азийн Оюутны Аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэнээр Дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхтэй болсон билээ.

 

Дэлхийн аваргын B хэсэгт орсон ба хэсэгтээ БНХАУ, Тайланд, Малайз улсуудыг хожин Унгарт тактикийн тоглолт хийн хэсгээсээ 2-р байраар хасагдах шатанд шалгарсан. Шигшээ 1/8-ийн нугалааны тоглолтонд Дэлхийд сагсан бөмбөгийн ранкаар 10-т бичигддэг хүчирхэг Австралийн багийг 12:19 харьцаатай хожин шилдэг 4-т шалгарсан. Мөнгөн медалийн болзол хангах чухал тоглолтонд А хэсгийн шилдэг багуудын нэг Дэлхийн чансааны 43-т бичигддэг Ливан /Lebanon/-ийг 18:21 харьцаатай хожиж түүхэн медалийн эзэд болсон.

 

Улмаар нөгөө хэсгээс Аваргын төлөө Франц улстай шалгаран манай улстай үлдсэн юм. Франц Улсын хувьд 2013 оны Европ тивийн аварга, Олимпийн хоёр удаагийн мөнгөн медальт зэрэг дэлхийд сагсан бөмбөгөөр тэргүүлэгч орнуудын нэг билээ.

 

2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Монголын баг Францын багт 12:19 харьцаатай хожигдол хүлээн мөнгөн медалийн эзэд боллоо. Монголчуудын хувьд сагсан бөмбөгийн төрлөөр Дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдсөн нь анхны тохиолдол, бүр цаашлаад мөнгөн медалийн болзол хангасан нь багийн спортын түүхэн дэх Дэлхийн тэмцээний анхны медаль боллоо. Монголын багийн бүрэлдэхүүнд Э. Дөлгөөн, А. Гансүх, Б.Батзолбоо, Г.Чинбат нар багтсан бөгөөд тэд бүгд Мон-Алтиус БТДС-д суралцдаг юм. Мөн багийн ахлагчаар М.Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал), ерөнхий дасгалжуулагчаар С.Тулга ажиллалаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.