Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх
жилдээ зохион байгуулагдаж байгаа "Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг
11 сарын 28-нд Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордонд амжилттай зохион байгуулж,
150 хүүхэд андгай өргөн Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох
албаны хүмүүс оролцож, хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүслээ. Мөн энэ үеэр
Л.Тэгшдүүрэн, Г.Батпүрэв, Ч.Мөнхболд, Б.Давхарбаяр, Э.Урангоо нар Монголын
залуучуудын холбооны "Тэргүүний сурагч” алтан медалиар шагнагдлаа.
ХҮҮХДҮҮД АНДГАЙ ӨРГӨЖ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
2016/11/28 18:11
Сэтгэгдэл