ОХУ ИХ ХЭМЖЭЭНИЙ УРГАЦ УРААСАН НЬ ЭРЭЛТЭЭС ДАВААД БАЙНА


 ОХУ ИХ ХЭМЖЭЭНИЙ УРГАЦ УРААСАН НЬ ЭРЭЛТЭЭС ДАВААД БАЙНА

ОХУ энэ жил улаан буудайн их хэмжээний ургац авсан нь тус улсын экспортод хүндээр тусч магадгүй байна. Улаан буудайн нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч тус улс сүүлийн жилүүдэд байгаагүй их хэмжээний ургац хураасан бөгөөд энэ нь эрэлтээс давсан үзүүлэлт болоод байгаа юм. Үүнээс гадна Австрали болон Аргентины улаан буудайн тариалалт сүүлийн таван жилийн дээд түвшинд хүрч өснө гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн департментаас мэдэгдлээ.

Хэрвээ эдгээр улс Египет, Бангладеш зэрэг ОХУ-ын улаан буудайн үндсэн хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үнэ санал болговол нөхцөл байдал улам хүндэрнэ гэж ОХУ-ын "GTCS Trading DMCC" компанийн удирдлага онцолсон байна. Аргентин улс өнгөрсөн жилийнхээс 27 хувиар илүү буюу 14.4 сая тонн улаан буудай, харин Австрали улс өнгөрсөн оныхоос 16 хувиар илүү 28.3 сая тонн ургац хураан авна гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн департментаас мэдээлжээ. Аргентин улс улаан буудайн экспортоороо тавдугаарт, Австрали улс наймдугаарт бичигддэг байна. Дээрх хоёр улс ирэх нэгдүгээр сард улаан буудайн ургацаа бүрэн хурааж дуусах юм байна.

 

Б.Ариунболд

Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.