Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн тамгын газрын боловсон хүчин С.Даваапүрэв "Бурхны шашны тэр дундаа Монгол Улсад маань их чухал үйл явдлууд өрнөсний нэг нь Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол орноо морилсон явдал юм.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг Монгол орноо залсан явдал бол Гандантэгчинлэн хийд тэргүүтэй 21 аймгийн уламжлалт хийдүүдийн төлөөлөл зэрэг оролцсон цэвэр шашны арга хэмжээ байсан.
Айлчлалын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нээлттэй байж, ямар айлчлал болсныг тодорхой харуулсан. Гэвч энэ нь өөрөөр өрнөж, гадаад болон дотоодод үл ойлгох байдлаар хандаж байгаа нь харамсалтай юм.
Далай багшийн айлчлал бол анх удаагийнх биш бөгөөд 1979 оноос хойш ес дэх удаагаа болж байгаа буюу Монгол Улсад уламжлал болсон зан үйл гэж хэлж болно.
Гэтэл өнөөдөр шашин, лам нар, сүсэгтэн олны үйл хэргийг нэг тийш нь болгож, харлуулах үйл явц ажиглагдаж байна. Үүнд бид туйлаас эмзэглэж байна" гэв.
Сэтгэгдэл