Ухаалаг автобусны УНШИГЧ ТӨХӨӨРӨМЖ нь эхнээсээ эвдэрч эхэлжээ


Үүл даргын "УХААЛАГ УЛААНБААТАР" төслийн хүрээнд хэрэгжиж байгаа "УХААЛГИЙН ДОН" гэгчийн буянаар нийслэл хотод маань ухаалаг тодотголтой олон зүйл бий болж байгаа ч болж бүтэж байгаа нь тийм ч олон биш.

Наад захын жишээ л гэхэд "Ухаалаг Автобус" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа автобусны нөгөө ухаалаг карт нь уншихаа байж эхэллээ. Энэ тал дээр арга хэмжээ авч байгаа хүн байгаа эсэхэд ч эргэлзмээр...

Уржигдар суусан автобусны урд талынх уншигч нь зүгээр унших мөртлөө хойд талын унших төхөөрөмж нь уншихаа больсон 

 

"ижил төрлийн төхөөрөмжид уншуулна уу" гэсэн бичиг гарсан байх. Харин дараагийн автобусад суух үед өнөө гайхалтай ухаалаг төхөөрөмж нь УНШИХГҮЙ ёстой ухаалаг гэдгээ харууллаа. За ийнхүү дараагийн автобусад мөнгөө төлөөд суухаас өөр аргагүй болсон. Харамсалтай нь: Дараа өнөө автобусыг хайж олох , тэгээд арын төхөөрөмж нь уншдаг болсон хойно нөгөө ухаалаг гээд байсан "УХААЛАГ КАРТ" нь уншдаг болох юм байна. Энэ талаар автобусны жолооч нараас асуухад мэдэж байгаа зүйл ёрдөө алга зүгээр л замаа "Карт тугээгч нар мэднэ" гэсэн асуултаар ам таглах юм. 

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр "Ухаалаг"-ийн дон туссан эрхэм хотын мээр маань энэ бүгдээс хөндий байдаг болохоор иргэдийн явдал чирэгдэлийг нэг их анзаарахгүй дээгүүр харан хийж бүтээсэн хувилгааны дүртэй сэвэлзэж яваа нь өрөвдөлтэй. Эцэст нь хэлэхэд хийсэн нэртэй оронцоглдосон шахааны бизнесийн чинь ачаар иргэд халаасандаа хэрэггүй хог болсон нэг карттай л болж байх шиг байна. ҮҮЛ ДАРГА АА!!!

Эх сурвалж Bolod.mn

ЧОЙ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.