Ах дүүсээрээ тойрон хүрээлүүлсэн сумын Засаг дарга


Ах дүүсээрээ тойрон хүрээлүүлсэн сумын Засаг дарга

Архангай аймгийн Өгийнуур сумын  засаг даргаар томилогдон ажиллахаар завдаж   байгаа Л.Алтангэрэл нь 2012-2016 онд сумын засаг даргаар ажилласан.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5. д зааснаар Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх заалт бий. Уг хуульд   23.6-д  зааснаар Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл өнгөрсөн дөрвөн жил Аймгийн засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтан нь энэ заалтыг хэрэгжүүлж урьдчилсан мэдүүлэгийг нь хянуулаагүй төдийгүй Л.Алтангэрэлийг Засаг даргаар томилж дөрвөн жил засаг даргаар ажиллуулсан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  3.1.5-д зааснаар "хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлдэг. Л.Алтангэрэлийн эхнэр Б.Бадамханд нь соёлын төвийн эрхлэгчээр 10 гаруй жил ажиллаж байгаа. Соёлын төвийн эрхлэгч Бадамхандтайгаа энэхүү хуулиар зөрчилдөж байгаа.Алтангэрэлийн эхнэр Бадамханд ЗДТГ-ын газрын дарга Ж.Батмагнай хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд.Ж.Батмагнайг засаг дарга Л.Алтангэрэл 2016 оны 10 дугаар сард ЗДТГ-ын даргаар томилсон.Мөн Батмагнайгийн эхнэр Мөнхцэцэгийг ЗДТГ-ын санхүү тасгийн даргаар 2016 оны 10 дугаарсард томилсон .Дээрхи  хүмүүс нь шийдвэр гаргах бүрд 1,2-р гарын үсэг зурдаг эрх мэдэлтнүүд. Эдгээрийн энэ үйлдэл гаргах нөхцлийг уг нь  ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар хориглосон байдаг.Гэтэл хуулийг үл ойшоон өнөөдрийг хүртэл хууль зөрчсөн үйлдэлхийсээр байна. Энэ байдлаас харахад төрийн алба төрлийн алба болсон байна. Энэ нь НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

 Уг хуульд зааснаар  дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд 29.2.4. д зааснаар энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах  заалт бий.

 Засаг даргаар томилогдох гэж буй албан тушаалтан нь  дээрхи хуулийн 23.5. д зааснаар Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байх учиртай байтал дээрх зөрчлүүдийг хянан үзэх үүрэгтэй Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаас хариу нэхэх үлдээд байна.

Вакциныг ах дүү танил найз нөхдийн малд хийж өвчний голомтийг хяналтаас алдсан гэж үзжээ

Сумын Засаг дарга нар томилогдохоор дуншиж байх зуур Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргаар томилогдох нь тодорхой болсон Л.Алтангэрэлийг тус сумаас Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон АН-ын гишүүд хүчтэй эсэргүүцэж байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд тус сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сум орон нутгаа өөд нь татахаар дорвитой ажиллаагүй төдийгүй орон нутгийн эзэмшлийн газрыг гадаадын иргэдэд зарж дамалсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Ногоон Ази гэх нэртэй БНСУ-ын байгууллагад мод тарих нэрийн дор сумын 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргасан нь түүнийг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн заалт зөрчсөн гэж үзэж, АТГ болон Захиргааны хэргийн шүүхэд хандах үндэслэл болно гэж нутгийн иргэд үзэж байна. Газрын тухай хуулинд Монгол улсын газрыг зөвхөн хоёр нөхцөлд буюу Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлнэ гэсэн заалтыг зөрчин, гадаадын иргэнд удаан хугацаагаар эзэмшүүлэх болсон нь иргэдийг ийнхүү бухимдуулахад хүргэжээ. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж заасан байдаг болохоос биш эзэмшүүлнэ гэсэн заалт байдаггүй тул албан тушаалаа ашиглан дур мэдэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Архангай аймгийн Өгийнуур сумын  Засаг дарга Л.Алтангэрэл нь  2012-2016 онд тус сумын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа хууль зөрчсөн нэлээдгүй үйлдэл гаргасан байдаг.

  1. Гадаадын иргэнд 50 га газрыг Монгол Улсын Газрын тухай хуулиар ашиглуулах заалттай байталхууль зөрчин 15 жилээр гэрээ байгуулан эзэмшүүлсэн.
  2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Өгийнуурыг тойруулж хашиж хамгаалах аялагч амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх ажлыг "БИБОР” ХХК49,500,000 төгрөгөөр 2015 оны 05 сарын 18-наас 08 сарын 28-ны хооронд хийж дуусгахаар гэрээ байгуулсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажилхийгдээгүй байхад 3 удаагийн санхүүжилтээр нийт 32,000,000 төгрөгийг олгосон.
  3. Хонь ямааны цэцэг өвчний эсрэг 6000 тун вакцин ирсэнийг өөрийн ах дүүс, дотны найз нөхдийнхээ малд хийлгэж,өвчний голомтод байгаа өвчлөөгүй айлуудын малд хийлгэлгүй өвчнийг улам тархаан газар авахуулсан.
  4. Өөрийн эхнэр Б.Бадамхандыг Соёлын төвийнэрхлэгчээр, эхнэр Бадамхандын дүү Батмагнайг ЗДТГ-ын даргаар томилж, Батмагнайгийн эхнэр МөнхцэцэгийгЗДТГ-ын санхүү тасгийн даргаар мөн томилж, оронд ньажиллаж байсан төрийн албан хаагчийг тушаал бууруулж төрийн албыг төрлийн алба болгосоныг тус сумын ард иргэд эсэргүүцэж аймаг орон нутгийн дээд удирдлагуудад удаа дараа мэдэгдсэн.

 

Гэтэл 2016-2020 оныг хүртэл дахин Засаг даргаар томилуулахаарсумын ИТХ-аас аймгийн засаг даргад уламжилсан байна.

http://www.pressnews.mn/article/160


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.