Дорнод аймгийн удирдлага хууль бусаар томилогдсоныг шалгалтаар тогтоожээ


 Дорнод аймгийн удирдлага хууль бусаар томилогдсоныг шалгалтаар тогтоожээДорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван нарын томилгоог хуульд нийцэхгүй болохыг аудитын шалгалтаар тогтоожээ.
 
Анх томилогдсон цагаасаа эхлэн төрийн албанд 3 жил ажилласан,  ажиллаагүй хэмээн хэл ам дагуулж байсан аймгийн Засаг даргын хувьд ийнхүү хуулийн шаардлага хангахгүй гэдэг нь тодорхой болжээ. Мөн хуульд нийцэхгүй хүнийг Халхгол сумын  Засаг даргаар томилсон нь тогтоогдсон байна.
 
Үүнтэй холбоотой Аудитын газраас доорх дүгнэлтийг гаргажээ.
 
 Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.5.2 дахь "төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна” Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг 2015 оны 4 дүгээр сарын 26-нд аймгийн Засаг даргаар, Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван нь 2013 оны 1 дүгээр сарын 07-ны Аймгийн Засаг даргын Б/02 тоот захирамжаар томилсон байна.
 
Аудитын явцад Нийгмийн даатгалын хэлтсээс авсан лавлагаанаас үзэхэд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван нар нь өмнө нь хувийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байжээ. Энэ нь дээрх хуулийн заалтыг зөрчин томилсон байна гэж Аудитын дүгнэлтэд дурджээ.
 
Б.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.