АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР ХОЛБОГДОХ АГЕНТЛАГ, ХЭЛТСИЙН ДАРГА НАРТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР ХОЛБОГДОХ  АГЕНТЛАГ, ХЭЛТСИЙН ДАРГА НАРТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 

Үр дүнгийн гэрээг хэрхэн биелүүлж хамтран ажиллахаас шалтгаалж ард түмний амьдрал ахуй ямар байх нь харагдана. Тиймээс хариуцлагатай, эргэх холбоотой ажиллах хэрэгтэйг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар харъяа хэлтэс агентлагийн удирдлагуудад анхааруулсан юм. Тэрбээр 22 агентлаг, 4 төсөвт байгууллагын удирдлагуудтай үр дүнгийн гэрээг байгуулахдаа 2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Бид хамтдаа” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, удирдлагын манлайллыг бий болгож, төлөвлөгөө, хууль журмын дагуу харилцан туршлага солилцон хамтран ажиллахаар боллоо.

-Төрийн албан хаагчийн ёс зүйг дээдлэн сахиж, авилга ашиг сонирхлоос ангид байх

-Ажилтан албан хаагчдаа мэдлэг, ур чадвар, арга зүйн сургалтад хамруулах

-Төсвийн сахилга батыг сахин ажиллах

-Байгууллагын өмч хамгааллын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, ажлын үр дүнг сайжруулах

-Зохион байгуулалтанд хяналт тавьж, аливаа ажил арга хэмжээг үр дүнтэй хүртээмжтэй хэрэгжүүлэх зэрэгт анхаарч хамтран ажиллана.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.