Ц.Гарамжав гишүүн ичээсэй


Ц.Гарамжав гишүүн ичээсэй

65 кнопны гайгаар эрх мэдэлтнүүд томоохон компаниудыг татвараас чөлөөлж, толгойг нь илж байгаа гэх мэдээлэл цацагдах болоод байна. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын  тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Гарамжав дөрвөн тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгджээ.

Тодруулбал, Засгийн газрын 201 тоот "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” тогтоолын дагуу "Монцемент билдинг материалс” ХХК 710 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ.

Түүнчлэн сүүлийн үед асуудал болоод байгаа Хөгжлийн банкны зээлийн асуудалд ч  "Монполимет" группийн эзэн УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Ц.Гарамжав том оролцоотой нэгэн. Тэрбээр УИХ-ын чуулганы танхимд  "Би бол хугацаанд нь зээлээ төлөөд байгаа” гэж ярьсан. Харамсалтай нь, ажлын хэсгийн шалгалтаар 111 тэрбум төгрөгийн зээлээ хоёр удаа хойшлуулсан, зээлийн хорооны дүгнэлтгүй санхүүжилт авсан зэрэг зөрчил илрээд байгаа.

Гэтэл энэ мэт хур баячууддаа зориулан эрх баригчид Хөгжлийн банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн, 600 тэрбум төгрөгийн зээлийг эрсдэлтэйд тооцож,  хаах саналыг Засгийн газар УИХ-д оруулж ирээд байна. Угтаа бол Ц.Гарамжав мэтийн 11 хувийн хэвшлийн компани зээлээ төлчихвөл дахин сан байгуулж нэг их наядын зардал гаргах шаардлага байхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй.

Энэ мэтээр идсэн дээрээ идэж, уусан дээрээ уухаар улайрч байгаа эрхэм гишүүдэд ичих нүүр гэж байна уу, ер нь.

Ж.Өөдлөн

mminfo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ЦАГААН САР | 2017/01/18 18:06
БОЛЬЁ ОО