Шүүхийн танхимд шүүгдэгч эр "Надад амьд явах сонирхол алга. Ээжтэйгээ уулзахаар явлаа" гэж хэлээд хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завджээ. Түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж сая нэг амь насыг нь аварсан байна.
Болсон үйл явдлын талаар товчхон өгүүлэхэд ийм байна. Энэ хэргийг эргэн сануулбал, энэ сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхийн анхан шатны танхимд шүүгдэгч амиа хорлохыг завдсан байдаг. Хамгийн ноцтой нь хоолойгоо юугаар зүссэнийг цагдаагийнхан одоогоор тогтоож чадаагүй байна.
Тахарын алба татан буугдсанаар шүүхийн аюулгүй байдал энэ мэтчилэн алдагдаж, цаашид ямар ч ноцтой байдалд хүрч болзошгүй болохыг албаныхан учирлаж байгаа юм.
Эх сурвалж: Criminal.mn
Сэтгэгдэл