Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2018 он хүртэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах захирамж гаргасан.
Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ.
Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаагаа мэдэгдсэн. Захирамж гаргахтай зэрэгцээд хүмүүсийн дунд "Монголчууд бид хэдэн жилийн турш Солонгос, Япон, АНУ зэрэг оронд очоод "харлаж”, хууль бусаар амьдарч ирсэн туршлагатай. Харин одоо улсын нийслэл Улаанбаатартаа амьдарч чадахгүй болчихлоо.
Гэхдээ сураагүй биш Улаанбаатартаа нүүж очоод "харлаад л амьдрахаас” гэх яриа гарчээ.
Мөн хотын даргын гаргасан захирамжтай холбоотойгоор хөдөөнөөс хот руу "харлаад” ирж байгаа иргэд баригдвал хэрхэн шийтгүүлэх вэ гэсэн асуудал гарч ирж байна.
Энэ талаар ч иргэдийн дунд янз янзын санал, явган яриа хөвөрч байх шиг. Бусад улс орон хууль бусаар амьдарч, "харласан” гаднын иргэдийг нутаг буцааж, хэдэн жилээр тэр улс руу ирэхээргүй болгож хар тамга дардаг. Харин манайд хөдөөнөөс хот руу "харлаад” ирж байгаа иргэдийг хэрхэн шийтгэх нь одоогоор тодорхой бус байх шиг байна.
Сэтгэгдэл