Үүнийг бататгах өөр нэгэн эх сурвалж бол Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Ариунтуяа юм. Тэрбээр " Цагдаагийн байгууллагад он гарснаас хойш хүүхэд амиа егүүтгэсэн гэх 12 хэрэг бүртгэгдсэн. Үүнийг газар нутгаар нь аваад үзвэл 90 хувь нь нийслэлд байгаа юм. Хүүхэд амиа хорлосон хэргийг хуулиар зохицуулахдаа гадны нөлөөгүй бол хэргийг хаадаг" гэсэн юм.
Дээрх мэдээлэл дээр нэмж нэгэн тоо баримт дэлгэхэд НҮБ-ийн Хүүхдийн сангаас манай улсад 2012 онд судалгаа хийсэн байна. Тус судалгаагаар өсвөр насны 10-15 насны хүүхдүүдийн 21 хувь нь амиа хорлох тухай бодож байсан гэсэн хариулт өгсөн бол есөн хувь нь амиа хорлох оролдлого хийж байсан гэжээ. Мөн сүүлийн дөрвөн жилийн дотор 92 хүүхэд амиа хорлосон гэсэн статистик тоо барим байгаа юм.
Сэтгэл эмзэглүүлэм энэ олон тоо баримт томчууд та бидний толгойд нэгийг бодуулж, нөгөөг сэрэмжүүлж байгаа гэдэгт найдаж байна. Он гараад нэг сар ч болоогүй буюу гуравхан долоо хоногийн дотор монголын маань ирээдүй болсон 12 хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гээд бод доо. Хүүхэддээ тавих анхаарал халамж, сонор сэрэмжээ дээшлүүлэхгүй бол бидний дэргэд томоос том аюул нүүрлэснийг дээрх тоо баримтууд бэлхнээ харуулж байна.
Эх сурвалж: Criminal.mn
Сэтгэгдэл