Сар шинийн баяраар иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн мэдээлэл өглөө. Баярын өмнөх өдрүүд болон Битүүний өдөр томоохон зах худалдааны төвийн ачаалал эрс нэмэгддэг учир иргэд, жолооч нар аль болон хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврээр үйлчлүүлэхийг санал болгов. Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгааг онцоллоо. Онцгой байдлын байгууллагаас баярын өдрүүдэд ердийн галлагаатай пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, эвдрэл гэмтэлгүй, зориулалтын цахилгааны утас хэрэглэхийг зөвлөж байна. Мөн баяр, амралтын өдрүүдээр байгууллага, аж ахуй нэгжүүд амрах учраас хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах, дохиоллын системийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай байна гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл