УИХ-ын гишүүд сонгуулийн шоугаа аль хэдийнэ эхлүүлж, гишүүн Б.Бат-Эрдэнэ
аваргаас өгсүүлээд автобусанд сууж зорчсоноо сэлфидэж, олон нийтийн
сүлжээнд оруулаад л ард түмэнтэйгээ дэндүү ойр аварга гэсэн үнэлгээ
аваад амжсан билээ. Тэгвэл сүүлийн үед "би”-гээр өвчлөөд байгаа Зам
тээврийн сайд М.Зоригт өчигдөр 25 дугаар эмийн сангийн буудал дээрээс
нэгэн автобусанд суух гээд хөгөө чирчээ.
Тэрбээр цахим хуудсандаа "Би сая 25-р эмийн сангаас автобусанд суух
гэтэл юу юугуй давхих гээд арай гэж ортол жолооч нь "Буугаад үлдээч,
гичий минь” гэж хэлэхийн. Энэ одоо ингэж доромжлуулах гэж нийтийн
тээвэрт жолооч явдым уу? Буугаад зураг дарсан чинь "Мал аа, харъя
чамайг” гэж байна” гэж бичжээ.
М.Зоригт автобусны жолоочид гичийгээрээ дуудуулав
2015/10/08 16:10
Сэтгэгдэл