Баянголын засаг “хатан” С.Одонтуяа дүүргийнхээ АН-ыг удирдахаар боллоо


Баянгол дүүргийн Засаг  дарга С.Одонтуяа  дүүргийнхээ АН-ын даргаар ажиллахаар болжээ. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргаар сонгогдсон учраас С.Одонтуяад  ажлаа хүлээлгэн өгчээ. С.Одонтуяаг Баянголын засаг дарга болоход С.Эрдэнэ вангийн дүүрэгт түүний  хүн ирлээ гэлцэж байсан. Өнгөрсөн жилүүдэд С.Эрдэнэтэй хамт тохой нийлүүлэн парламентад суусан Салдангийн Одонтуяа засаг "хатан”-ы суудалд суусныхаа араас дүүргийнхээ намын даргаар ийн томилогдлоо. С.Эрдэнэ хийгээд С.Одонтуяа гэсэн нэр хоршил болтлоо төдийгөөс өдийг хүртэл хамтдаа яваа болоод ч тэр үү, Баянголд Эрдэнийн эрх мэдэл дахин хэрэгжих шинэ  үе эхэллээ гэгдэж буй юм.

Засаг даргаар суусны баяраа С.Одонтуяа С.Эрдэнэтэйгээ хамтдаа тэмдэглэсэн гэх мэдээлэл байсан, өмнө нь. Тэгвэл дүүргийн намын дарга болсны баяраа ч хамтдаа хийгээ биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.