Баянгол дүүргийн удирдлагууд хууль зөрчин нууцаар хуралдсан талаар тус дүүргийн ИТХ-н төлөөлөгчид болон иргэд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Баатар УИХ-ын гишүүн тус дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ дүүргийн ИТХ-ын даргаар өөрийн хүргэнээ томилсон талаар мэдээлэв.
Тэрбээр "Өнгөрсөн жилүүдэд БГД-ийн Засаг даргын тамгын газар С.Эрдэнийн хамаатан саднаар бүрдсэн тухай дам яриа сонссон. Гэтэл дотор нь ороод ажлаад ирэхэд энэ яриа үнэн гэдгийг мэдлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дүүргийн ИТХ-ын даргаар өөрийн хүргэн Г.Энхболдыг томилсон. Өөр хаана, ямар хороонд өөрийн хамаатнаа томилсныг би мэдэхгүй байна. Энэ хүн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 14 хамаатнаа төрийн албанд ажлуулсан байдаг. Төрөл садангийн сүлжээ ирэх дөрвөн жилд ч үргэлжилнэ гэж би харж байна” хэмээв.
Г.Тэгшсүрэн
http://www.shuud.mn/content/read/478449.htm
Сэтгэгдэл