Эзэгнэсэн гэсний учир Баянгол дүүргийн ИТХ-ын 21 нь сайд С.Эрдэнийн гар хөл бологчид, түүнчлэн хорооны дарга, цэрэг нь хүртэл түүний хамаатан садангаар дүүрсэн гэдгийг учирладаг ч тэрээр үл ойшоодог.
Харин ч өөрийгөө Эзэн Чингис хаантай адилтгаж "Чингис хаан өөрийн хамгийн ойр хүмүүсээрээ шадарлуулдаг байсан” хэмээсэн удаатай. Тиймдээ ч Баянгол дүүргийг "ЭРДЭНЭ ВАНГИЙН ХОШУУ” хэмээн хошигнодог болсон.
Түүнчлэн байнга шахуу Солонгос улсыг зорьж казино тоглодог гэх яриа хүмүүсийн ам амжин яригддаг ч ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй нэгэн гэх. Мөн сэтгүүлч , нийтлэлч Л.Болормаа амиа алдсан явдлыг С.Эрдэнэ сайдтай холбож харддаг. Учир нь Сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаагийн хамгийн сүүлийн цуврал нийтлэл нь сайд С.Эрдэнийн талаарх ноцтой баримтыг дэлгэсэн. Тиймдээ ч түүний амь насыг ноцтойгоор хороосон байх хэмээн сэжиглэдэг ч одоо хүртэл хэргийн үнэн мөнийг тогтоож чадаагүй байгаа.
Харин ирэх сонгуулиар С.Эрдэнэ сайд өөрийн намын дарга З.Энхболдыг /АН-ын дарга/ хажуу бөөрөндөө нааж сонгуульд нэр дэвшихээр боллоо. З.Энхболд өмнөх сонгуулиудад Архангай аймагт АПУ-гийн Г.Батхүү, Д.Зоригт зэрэг баячуудын "оймсонд хамчуулагдаж” гардаг ч, нутаг орондоо хийж бүтээсэн зүйлгүй нэгэн. Тиймдээ энэ сонгуулиар буцаж очих нүүргүй, тиймдээ ч С.Эрдэнийн оймсонд хавчуулагдаж нэр дэвшиж байгаа аж.
Сүүлийн үед АН-ын дотоод тэмцэл дээд цэгтээ тулаад байгаа. Энэ үеэр өөрийн эрх мэдлийг нам дотроо улам лавшруулж авах нууцхан мөрөөдөл С.Эрдэнэ сайдад байгаа нь лав. Тиймдээ намын дарга З.Энхболдыг өөрийн вант улсдаа өрсөлдүүлж унагаж түүнийг хэн ч биш болгох. Ингэснээр АН-ын дарга, цаашилбал Улаанбаатар хотыг бүхэлд нь атгаж ЭРДЭНЭ ЗАСАГ-ийг байгуулах санаатай яваа сурагтай.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Сэтгэгдэл