Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ нийтлэлч Баабарын тухай ноцтой баримт дэлгэсэн билээ. С.Эрдэнэ сайдын үзүүлсэн баримтаар бол Б.Батбаяр буюу Баабар өөрийн ажилласан жилийг нэмэгдүүлэх зорилгоор "Эрдэнэс холдинг", "Петро матад", "Бороо гоулд" компаниудад нийтдээ 6 жил ажилласан гэх хуурамч бичиг баримт бүрдүүлжээ. Уг үйлдлээс шалтгаалж, улсын нийгмийн даатгалын санг 6 сая гаруй төгрөгөөр хохироосон нь ч тогтоогдсон талаар салбарын сайд нь ярьсан байдаг.
Харин Баабарын зүгээс уг мэдээллийн эсрэг няцаалт хийхдээ өөрийг нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт хутгахын тулд С.Эрдэнийн хамаатнууд улайран зүтгэсэн болохыг онцолж, тэтгэвэрээ өндөр тогтоолгохоор зүтгэх шаардлага байхгүй гэдгээ тодотгосон байдаг. Тэдний хэвлэлээр дамжин нэгэн рүүгээ дайрах асуудал хурцдаж, НДЕГ-ын хараанд өртсөн тул тус байгууллагаас мөн мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэлдэлд Баабарыг "их мэдэгч" хэмээн цоллож, НДЕГ-тай холбогдох ажлуудын талаар тайлбар хүргүүлснийг дор нийтэлж байна.
Сэтгэгдэл