Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 4. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 8. Ангараг гараг. Өглөгт охин одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Шороо
Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хэншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Ханш нээх улирал 22 цаг 22 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Томоохон худалдаа хийх, үл хөдлөх ба хөдлөх хөрөнгөд мөнгөө оруулбал тохиромжтой. Хэрвээ та машин эсвэл байр худалдан авах гэж байсан бол бүү хойш нь тавь. Одоо цаг нь яг мөн. Настай эцэг эхээ асрах, хэцүү хүүхдээ хүмүүжүүлэх хүндхэн өдөр. Хүүхдуүүдэд анхаарал тавь, ширүүлж болохгүй. Төрөл төрөгсөдөө эргэж тэдний хэрэгцээг сонирх. Энэ таны бараг чадах цорын ганц зүйл.
ҮХЭР (4/20-5/20)
Бодит байдлыг энэ өдөр эрүүл саруулаар харна. Далд мэдлэгүүдээ нээж, шинэ бодол санаанууд тархинд орж ирнэ. Ажлын үр дүн зарцуулсан хүчин чармайлтаас шууд хамаарна. Хэт их ажиллахаас татгалз. Гэхдээ бичиг, баримт бүрдүүлэх, бичгээр үүрэг амлалт авах, шүүхэд зарга мэлүүлэх, төрийн байгууллагуудад хандахад сайн.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Мэргэжлийн хүрээнд ажил амжипттай байна. Магтаал урамшуулал сонсоно. Ажил дээр бага зэригйн таагүй явдал тохиолдвол санаа бүү зов. Өртэй үлдэхгүйн тулд хийж буй ажлаа дуусга. Та өөрийн хайр сэтгэлээ сонгосноос болж урам хугармаар шийтгэл амсах бололтой. Гэр бүлд аюултай нөхцөлүүд байхыг үгүйсгэхгүй, гэсэн ч түгшүүрт орох хэрэггүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Алдагдалд орж болзошгүй өдөр болно. Санхүүгийн буруу тооцоо хийх, хулгайд эд зүйлээ алдах, томоохон ашиггүй зарлага гарч магадгүй. Төрөл бүрийн хадгаламж нээх нь танд ашигтай байх болно. Үнэтэй зүйлс худалдан авах, эрсдэлтэй зарлага гаргахаас зайлсхийхийг зөвлөж байна.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр удирлагын зүгээс дарамт шахалт ирнэ. Карьерт таагүй явдлууд тохиолдоно. Магадгүй удирдлага гүйцэтгэхэд төвөгтэй эсвэл таны ажил үүрэгт хамааралгүй даалгавар өгнө. Удаан оролдсон ямар нэгэн үнэт зүйлс, байшин эсвэл байр худалдан авахад тохиромжтой үе. Хэтэрхий хямгач бүү загна. Алтан дунджийг баримтал.
ОХИН (8/23-9/22)
Зарим хүмүүс алдаа гаргана. Тиймээс та дүрмээр тоглох шаардлагагүй. Зарим хүмүүс таныг гүтгэх доромжлох байх. Сэтгэлд нийцэхгүй хүмүүсээс холхон бай. Олонхи хүмүүсийн хувьд эрч хүч энергийн тэсрэлт болох тул энэ цаг үед хорт зуршлуудаасаа салахад хялбар байна. Сэтгэл засал, иллэг бариа хийлгэхэд сайн.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Төсөл бичих, Зээл авахад тохирох мөч. Нөхцөл байдал таныг гэрээсээ гарч шинэ боломж хайхад хүргэнэ. Энэ зорилгоор та хол ажилд явж магадгүй. Мөнгөтэй холбоотой асуудалд хэрсүү, гярхай ханд. Олсон мөнгөө юунд зарцуулбал илүү ашигтайг бод. Зөв эргэлдүүлж, ашиг олохоо сайн тооц.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Барилга барих, мэдээлэл ашиглах, боловсруулахад таатай өдөр. Өдрийн эхиий хагаст санаа төлөвлөгөө хэрэгжүүлэхэд амжилт олно. Ёс суртахууны хүмүүжилд анхаар. Шүүхтэй холбоотой асуудал үүсвэл таны талд шийдэгдэхгүй юм байна. Гэхдээ тус ордод төрөгсөд энэ өдвр азтай байна.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр та өөрийнхөө тухай олон сайшаал магтаалын үг сонсож сэтгэл хангалуун байх болно. Энэ ордны хүүхнүүд олон хүмүүсийн өмнө гялалзсан ухаанаараа гайхагдаж шинэ төсөлдөө хамтран ажиллах түншээ олно. Эрчүүд нь сураг сонсож мөнгө олох шинэ их үүсвэртэй болно.
МАТАР (12/22-1/19)
Аливаа ажил эхлэхэд тааламжтай. Онцын хүч зарцуулалгүйгээр та олонд хэрэгтэй, нэр хүндтэй хүн болно. Хоосон мөрөөдөл төөрөгдлөөс салахад хамгийн тохиромжтой өдөр. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд таатай энэ үеийг бүү алд. Тамхи архинаас татгалзахад үр дүнтэй. Хоолны дэглэм баримтал.
ХУМХ (1/20-2/18)
Ойр тойрныхны харьцаа анхаарлын төвд байна. Та чөлөөт нөхцөл байдалд хамт ажиллагсад, удирдлага, ажил хэргийн хамтрагчидтайгаа олон асуудал шийдвэрлэх бололтой. Будлиантай, тодорхойгүй зүйл ч гарах магадлалтай. Алдаа хийх магадлалтай учир чухал шийдвэр гаргахаас татгалзсан нь дээр.
ЗАГАС (2/19-3/20)
Од эрхсийн нөлөөгөөр амьдралыг хувийн хариуцлагынхаа салбар мэт хүлээн авч санамсаргүй үйл явдал болгоныг өөрөө тодорхой шийдвэр гаргах нөхцөл байдал мэтээр ойлгоно. Өөрийн хүсэл зоригийг бусдад бүү тулга. Гэвч хүнд нөхцөл байдалд хатуу байр суурь баримтал.
Сэтгэгдэл