Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 17. Ангараг гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Ус
Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ажил хэрэгч чанаруудаа дээшлүүлж бодсон санаснаа биелүүлэхэд таатай өдөр. Хүссэн эрх чөлөөт байдал ирж бие даасан дураараа байх бололцоо гарна. Эрсдэлтэй алхам бүү хий, юу ч болсон та ирээдүйн сайн сайхан амьдралынхаа үндэс суурийг тавьж чадна. Гэхдээ итгэлтэй тооцоо, мэдлэгтэй хүмүүс эрсдлээ зөв тийш нь чиглүүлж чадна. Өөрийн гэсэн зориг шийдвэрээ алдахгүй байхыг зөвлөж байна. Гэхдээ мэдэхгүй асуудлаараа оролдож, эрсдэлтэй амьдралын хүрээнд орохгүй байхыг хичээ.
ҮХЭР (4/20-5/20)
Таны өөртөө итгэх итгэлийг алдагдуулах дарамт шахалтан дор байна. Өөртөө итгэх итгэл бол амжилтын гол нөхцөлүүдийн нэг. Иймээс сэтгэлээр бүү уна. Хэрэгтэй гэснээ хий. Үүссэн бэрхшээл үүцтэй зөв үр бүтээлтэй тэмцэж сур. Эс тэгвээс таны амьдралын хөгжил дэвшилд ноцтой саад тотгор учруулна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таны түншүүдээс нэр хүнд тань ихээхэн хамаарах магадлалтай байна. Хов жив, далдуур атаархалд анхаарлаа бүү хандуул. Мөнгөө авахаар төлөвлөж байсан томоохон зүйлээ худалдан авахад эсвэл хадгаламжиндаа хийхгүй бол том алдагдал таныг отож байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Дурын салбарт том амжилт олно. Од эрхэс хурц ухаан, зохион бүтээх болон мөнгө олох чадвар өгнө. Өөрийн гол зорилго болон амьдралын үнэт зүйлсийг тодорхойл. Хэт тансаг байдалд дурлавал байгаа бүхнээ алдана.
АРСЛАН (7/23-8/22)
Та энэ өдөр хүлээцтэй, тайван байгаарай. Өнөөдөр одод таныг өөрийгөө ялах хэрэгтэй гэж зөвлөж байна. Та асуудлаа өөрөө шийдээрэй. Таны нэгэн хэвийн амьдралын хэв маягаа эрс өөрчлөнө. Энэ үед эргэлзээд хэрэггүй харин ч та амьдралын тогтсон хэв маягаа өөрчлөх, магадгүй хорт зуршлуудаас ч салах хүч чадал олох хэрэгтэй болно.
ОХИН (8/23-9/22)
Мэдээлэлд анхаарлаа хандуул. Зарим нэг мэдээллүүд маш ашигтай байж ирээдүйд таны өрсөлдөгчдийн эсрэг үр ашигтай зэвсэг болно. Аливаа муу мэдээ болон маргааныг эвээр шийдвэрлэхийг хичээ. Хүүхэд хөгшид дархлаагаа сулрахаас сэргийлж хоол хүнсэндээ анхаар. Ихэнх нь эрүүл мэнддээ санаа зовох шаардлагагүй, яг л төмрөөр хийгдсэн мэт бат бөх байх болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ажил төрөл хичээл сурлага ихтэй байснаас хайртдаа зориулах цаг дэндүү хомс байна. Бие биенээсээ хөндий байх нь заримдаа ашигтай. Хамтдаа байхын сайхныг улам их мэдрэх болно. Цөсний замуудын өвчлөл болох магадлалтай. Таны ажилсаг ба хариуцлагатай чанарыг зөвхөн хамт ажиллагсад чинь бус, удирдлага чинь мэддэг гэдэгт итгэж өөртөө дүгнэлт өгөх хэрэгтэй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Шинэ газар үзэх, аялах, засаг захиргааны болон олон нийтийн байгууллагад хандахад сайн өдөр. Орчин тойрныхонтой таарч, тохирохгүй харилцаанд хүрнэ. Харин хувийн амьдралд амжилт ирнэ гэдэг эргэлзээтэй байна.
НУМ (11/22-12/21)
Ажил хэргээ шинэчилж төлөвлөх, ажил төрлийн холбоо тогтоох, зээллэг зэрэгт тааламжтай. Том төлөвлөгөө боловсруулж түүний ашиг орлогод найдаж болно. Гэхдээ энэ төлөвлөгөө нь тодорхой, бодитой байх хэрэгтэй. Зөвхөн ингэсэн тохиолдолд та найз нөхөд болон нөлөө бүхий хүмүүсээс туслалцаа үзүүлэхийг хүсч болно.
МАТАР (12/22-1/19)
Олон удаа хойш тавьсан, тулгамдсан асуудлын талаар шийдвэр гаргах бололтой. Уран бүтээлчид олонд таашаагдана. Хамгийн хүнд төслүүдийг хэрэгжүүлэхэд юунаас эхлэх вэ гэдгийг зөн билиг тань хэлээд өгнө. Ямартаа ч та хамаг эрч хүч, уран сэтгэмж, зохион бүтээх авьяасаа гаргах хэрэгтэй.
ХУМХ (1/20-2/18)
Нөөц бололцоогоо амьдралд хэрэгжүүлэхэд таатай өдөр. Та өөрийн ажил хэргийн дадал туршлагаа амьдралын тодорхой асуудал шийдэх, мэргэжлийн үйл ажиллагаандаа үр бүтээлтэй ашиглаж чадна. Таны болгоомжтой хосолсон хуучинсаг үзэл амжилтад хүрэх замд тань саад болж болзошгүй. Өнөөдөр томоохон худалдан авалт хийж тавилгаа шинэчлэх, шинэ авто машин авахдаа бүү эргэлз.
ЗАГАС (2/19-3/20)
Үдээс хойших цаг үе таатай байна. Виз, зээллэг авах, бичиг баримт бүрдүулэх, түншүүдтэйгээ харьцаагаа сайжруулах зэрэг ажлуудыг амжилттай шийдэж чадна. Таатай цаг үеийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авах, зээллэг, виз авах, бичиг баримт бүрдүүлэх зэрэг ажлаа хойш нь тавилгүй шийд.
Сэтгэгдэл