Гарамгайбаатараас “Угшилтай” “Монроуд” компанийг дахин шалгаж эхэллээ


Гарамгайбаатараас “Угшилтай” “Монроуд” компанийг дахин шалгаж эхэллээ Өнгөрсөн оны долдугаар сард Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд болон Хөгжлийн банкны удирдлагуудыг Засгийн газрыг хууран мэхэлж их хэмжээний мөнгө завшсан хэмээн хуулийнхан хэлж байсан.
 
Тодруулбал, УИХ-ын гишvvн Б.Гарамгайбаатарын vvсгэн байгуулсан "Монроуд” ХХК-нд Хөгжлийн банкны албан тушаалтнууд "Халзан бvргэдээс Солонготын даваа” чиглэлийн 100 км авто замын гvйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байгаа хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан аж.
 
Ингэхдээ нэмээд 46.3 тэрбум төгрөг гаргуулж тус компанид шилжvvлэн өгчээ. 
Тухайн vед УИХ-ын гишvvн Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэдгийг хvн бvр мэднэ. Тиймээс энэ ажлыг тvvний тусламжтайгаар "Монроуд” компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгvй гэж хуулийнхан хардаж байгаа юм. 
 
 
Тиймээс дээрх асуудал нь сэжиг бvхий vйлдэл байсан учраас Хөгжлийн банкны гvйцэтгэх захирал Н.Мөнхбат болон дээрх хоёр төсөлд хөрөнгө оруулалт хийх асуудлыг хариуцан ажилласан нэр бvхий албан тушаалтанд эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа тухай мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат ийнхvv мэдээлж байсан юм. Тэгвэл мартагдах шахсан хэргvvдийн тоонд орж дуулиан тариад байсан энэхvv хэргийг өнгөрсөн даваа гарагаас эхэлж АТГ-аас дахин шалгаж эрvvгийн хэрэг vvсгээд байна. 
 
Ямартай ч одоогоор тус компанийн удирдлагуудад Эрvvгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар хэрэг vvсгэсэн байна. Уг зvйл ангид /263.2-т/ төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хvнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хvртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
Харин /150.3-т/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу vрэгдvvлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, гэж заажээ.
 
"Их Монгол нэгдэл” ТББ анх энэ хэргийн талаар мэдээлэл өгч байжээ. Хамгийн анх залилангийн шинжтэй энэ гэмт vйлдлийг "Их Монгол нэгдэл” төрийн бус байгууллага АТГ-т мэдэгдэж тэдний өгсөн мэдээллийн дагуу АТГ, Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ. Хэрвээ уншигчид санаж байгаа бол тухайн vед Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан гэх дуулиан уг хэрэгтэй холбоотой байсан аж.
 
Ямартай ч асуудал болоод байгаа замын ажлыг анх БНХАУ-ын "Зам барилгын II анги” компани гvйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхлээд байсан аж. Тухайн vед замын төсөвт өртгийг 20 тэрбум төгрөг байхаар гэрээ байгуулжээ. 
 
Ингээд тус компани замын ажлын 38 хувийг зассаны дараа тодорхой шалтгааны улмаас ажлаа гvйцэтгэх боломжгvй болж гэрээгээ цуцалсан аж. Ингээд энэ ажлыг цааш нь vргэлжлvvлэн гvйцэтгэх асуудлыг УИХ-аар хэлэлцээд 2012 оны төсөвт суулгажээ. Vvний дагуу 2012 оны дөрөвдvгээр сарын 27-нд хуучнаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас "Халзан бvргэдэй-Солонготын даваа” чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулжээ. Уг шал­­гаруултад "Монроуд” компани 37.2 тэрбум төг­­рөгөөр замын ажлыг гvйцэтгэх боломжтой тухайгаа мэдэгдсэн аж.
 
Ингээд тэдний ирvvлсэн тендерийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж Засгийн газрын 2012 оны 110 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхvvжилтийг авч "Халзан бvргэдэй-Солонготын даваа” чиглэлийн замын vлдсэн хэсгийг "Монроуд” компаниар гvйцэтгvvлэхээр болсон нь энэ. Ямартай ч тухайн vед болсон асуудал гэвэл ердөө л дээрх vйл явдлууд. Хамгийн гол нь цаг хугацаагаар нь хөөгөөд vзвэл тухайн vед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас "Чингис” бондын хөрөнгөөр санхvvжvvлэх төсөл хөтөлбөрvvд уг байнгын хороогоор хэлэлцэгдэж байсан юм.
 
Тиймээс л тvvнийг албан тушаалаа ашигласан байж болзошгvй гэх хэрэгт сэрдэх болсон аж. Ямартай ч 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдvvлсэн. Мөн уг замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутган тус компанийн удирд­­лагуудыг шалгаж эхэллээ. 
 
Тvvнчлэн УИХ-ын гишvvн, АН-ын бvлгийн дарга Б.Гарам­гайбаатар "Монроуд” компанийг бусдад шилжvvлсэн гэж ярьдаг ч ХОМ-тээ "Монроуд”-ын ногдол ашгийг 100 хувь эзэмшдэг гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл мань хvний хэлж байгаа ХОМ-тээ тэмдэглэсэн хоёр нь зөрж байгаа. Тэгэхээр чухам аль нь vнэн, зөв эсэхийг АТГ-аас шалгаж, асуудлыг шийдвэрлэх бололтой.
 
Vргэлжлэл бий 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.