Сүүлийн хоёр жилийн хугацаанд Архангай аймгийн хувьд жилдээ ганц тохиолдлоор сиамийн ихэр тугал кесарево хагалгаагаар авах тохиолдол гарч байгаа аж. Хагалгааг аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга, малын их эмч С.Ганбат, малын их эмч Н.Мөнхгэрэл, Б.Түвшинжаргал, С.Дэлгэрбаяр, лаборант Ч.Бадамханд нар хийжээ. Энэ хавар мал эмнэлгийн албаныхан зургаан удаагийн кесарево хагалгаа хийсэн бөгөөд өмнөх таван хагалгаагаар эрүүл тугал гаргаж авсан байна.
Сэтгүүлч Ч.Зэвэг
Сэтгэгдэл