Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн геометрийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын идэвхи сонирхол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, анги хамт олноороо математикт бүтээлчээр суралцуулах зорилгоор геометрийн массын олимпиадыг амжилттай зохион байгуулж дүгнэлээ.
Олимпиадын 1-р шатанд 18 сургуулийн 9-12-р ангийн 1869 сурагч, 2-р шатанд 10 сургуулийн 724 сурагч оролцлоо.
Тус олимдиадад 9-12-р анги тус бүрээр байр эзлүүлэхэд: ТЭРГҮҮН байранд
9-р ангиас Улсын тэргүүний 3-р бүрэн дунд сургуулийн 9а анги
10-р ангиудаас Улсын тэргүүний 3-р бүрэн дунд сургуулийн 10а анги
11-р ангиас Улсын тэргүүний "Эрдмийн гэгээ” сургуулийн 11а анги
12-р ангиас Улсын тэргүүний "Эрдмийн гэгээ” сургуулийн 12а анги тус тус эзэллээ.
Сэтгэгдэл