Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар халах боловч 1-нд төвийн аймгуудын зарим газраар бороо орж, салхи түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-7 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
Сэтгэгдэл