УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай
болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр
Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын хооронд
нэлээд ширүүхэн маргаан өрнөсөн юм. Учир нь Х.Тэмүүжин гишүүний хувьд
сайд байхдаа хуулийн салбарт шинэчлэл хийхээр ажилласан. Гэвч сайдын
суудлаасаа буусны дараа дараагийн сайд нь түүнийг шинэчлэл нэрийн дор
хийсэн бүх ажлыг орвонгоор нь өөрчилж байгаа. Үүнээс болж тэд нэлээд
маргаантай байгаа юм. Энэ ч үүднээсээ чуулганы хуралдааны үед Хууль зүйн
сайд Д.Дорлигжав нь Тэмүүжинг "бөгсөндөө захирагддаг хүүхэд, муу новш”
гэх зэргээр хэлж байлаа. Харин Х.Тэмүүжин гишүүний хувьд түүний хийж буй
ажлыг шүүмжилж, үүнийхээ хажуугаар Ч.Сайханбилэгийг Н.Алтанхуягийн
засагт нэг өөрөөр, өөрийнхөө засагт нэг өөрөөр ажиллаж байгааг хатуухан
хэлэв.
М.Төр
Цензургүй.мн
Сэтгэгдэл